МАН-ын бүлэг арилжааны банкны удирдлагуудаас мэдээлэл сонсчээ
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт
2014.04.14

МАН-ын бүлэг арилжааны банкны удирдлагуудаас мэдээлэл сонсчээ

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдааны талаар бүлгийн дарга С.Бямбацогт мэдээлэл хийлээ.

Тэрээр "Энэ долоо хоногийн баасан гаригийн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг эдийн засгийн байдлын талаар мэдээлэл хийнэ. Үүнтэй холбогдуулан эдийн засгийн байдлын талаар Монголын банкуудын холбоо, арилжааны банкуудын удирдлагуудаас мэдээлэл сонслоо.

Өнөөдөр эрх баригч нам эдийн засаг өсч байгаа гэсэн тайлбарыг өгч байгаа. Гэтэл Монголын банкуудын холбоо, арилжааны банкны удирдлагууд эдийн засаг маш хүнд байгаа хямралын ирмэг дээр ирсэн. Макро эдийн засгийн зарим нэг тоо баримт эерэг байгаа учраас хямрал руу арай орчихоогүй байна.

Засгийн газрын бодлогогүй үйл ажиллагаанаас болж ийм байдалд орсон. Өмнө нь арилжааны банкууд ч хүнд байдалд орж байгаагүй гэдгийг хэлж байна" гэв.

Царцаасан барилгуудын асуудлыг МАН-ын бүлэг хэлэлцэж Засгийн газар баялаг бүтээгчдийг дарамталж байна. Засгийн газарт ч хувийн хэвшлийнхэнд хэн, хэн нь буруутай. Тийм учраас Д.Оюунхорол даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулан ажиллаж байгааг ч дурдлаа.