Хөгжлийн банкаар хөгжил дэмжсэн, өртөг шаардсан дэд бүтцүүдийн ажлыг хийх ёстой
Урьд өмнөх онуудын улсын төсвийг авилгажсан байна гэж үзэн 240 орчим объектын хөрөнгө оруулалтыг царцаасан. Хөгжлийн банкны санхүүжилтийн асуудлаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан төсвийн байнгын хорооны даргаас асуулаа.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: “Төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтын 4-р хавсралтаар тусгаснаар тооцож үзнэ гэж байна. Тэгэхээр үндсэндээ хөгжлийн банкруу тодорхой төсөл арга хэмжээнүүдийг шилжүүлчихэж байна гэсэн үг байна. Гэтэл бид хөгжлийн банкны тухай хуультай. Хөгжлийн банкнаас ямар төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх вэ гэдэг дээр тодорхой шаардлага тавьчихсан хөгжлийн банкны тухай хууль байдаг. УИХ маань өөрийнхөө баталсан хуулийг дагаж мөрдөхгүйгээр дахиад хөгжлийн банкны тухай хуулиа зөрчсөн санхүүжилттэй, хөрөнгө оруулалтуудтай хөгжлийн банкруу шилжүүлж байна. Энэ болж байгаа юм уу” гэсэн асуултад:
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: "Хөгжлийн банкы санхүүжилт шилжүүлэх асуудал нь 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн УИХ-ын 63-р тогтоолоор өгөгдчихсөн байгаа. Ер нь хөгжлийн банкаар хөгжил дэмжсэн, өртөг шаардсан дэд бүтцүүдийн ажлыг хийх ёстой. Тэр агуулгаар нь зам, тээвэр, эрчим хүчний салбарын томоохон хөрөнгө оруулалтуудыг хөгжлийн банкаар хийе гэсэн шийдвэрийг гаргасан. Тэр хүрээндээ энэ асуудлыг хөгжлийн банк шийдэхгүй байгаа."