Х.Батсайхан: Оюутны клиникийн төв байгуулна
Эрүүл мэндийн яамнаас энэ сарыг “Оюутны эрүүл мэндийг дэмжих сар” болгон зарлаад байгаа. Энэ ажлын хүрээнд өнөөдөр Чингисийн талбайд оюутнуудыг үнэгүй үзлэгт хамруулсан юм. Учир нь оюутнууд өвчин тусах эрсдэлтэй бүлэгт хамаарагддаг юм байна. Ингээд энэ үеэр МОХ-ны Ерөнхийлөгч Х.Батсайханаас зарим зйүлийг тодрууллаа.
“Оюутны эрүүл мэндийг дэмжих сар” болгон зарласантай холбогдуулан ямар ажил хийж байна вэ?
Чингисийн талбайд оюутнуудыг үнэгүй үзлэгт хамруулсан юм
-Оюутнуудад хамгийн их тулгамддаг асуудал нь эрүүл мэндийн асуудал. Тиймээс Эрүүл мэндийн яамтай хамтран судалгаа хийж, энэ бэрхшээлийг салбарын байгууллагууд яаж арилгах талаар ярилцсан. Цаашид оюутнууд үнэмлэхээ үзүүлээд Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудаас шууд эмчилгээ авах боломж нээгдэж байгаа. Мөн Оюутны хотхонд оюутны клиникийн төв байгуулахаар ажлаа эхэлж байна.
-Энэ төв нь ямар үйлчилгээ үзүүлэх вэ?
-Энэ төвөөр оюутнууд анхан шатны тусламж үйлчилгээ авч, акт авах магадлагаа шинжилгээ хийлгэх боломж бүрдэж байгаа. Мөн их сургуулиудад байрладаг эмч, дотуур байрны багш нарт зориулсан сургалт зохион байгуулж байна. Ер нь оюутнуудад амны хөндийн өвчлөлийн асуудал, харааны бэрхшээл гээд үйлчилгээ авах хэрэгтэй байна. Тиймээс Эрүүл мэндийн яамтай хамтарч ажиллана.