О.Баасанхүү : Эвдрээгүй аппаратанд эрүүгийн хэрэг үүсгэдэг ямар хууль байсан юм
Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах хуулийн төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьсан. Уг асуудлыг өчигдөр Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцсэн юм. Хууль зүйн байнгын хорооны гишүүд Х.Тэмүүжин сайдыг огцруулах үндэслэлтэй танилцах шаардлагатай гэдэг шалтгаанаар уг асуудлыг хойшлуулсан юм. Уг асуудлаар О.Баасанхүү гишүүнтэй ярилцлаа.
-Огцруулах асуудлыг долоо хоногийн дотор байнгын хороогоор хэлэлцэж шийдвэрлэх учиртай гэсэн. Өчигдрийн хуралдаанаар хойшлуулчихлаа. Энэ нь хэр хуульд нийцэж байгаа вэ?
-Хуулиндаа 7 хоногийн дотор хэлэлцээд дүгнэлт гаргах ёстой. Үүнийгээ хэлэлцчихлээ гэж үзэж байгаа юм байлгүй дээ. Хуульчдын нүдээр харахад нэг сонин юм үүсчихлээ. Үүнийг би шалтгаан гэж ойлгохгүй байна. Шалтаг гэж ойлголоо. Х.Тэмүүжин ийм өчүүхэн асуудлаар хойшлуулья гээд өөрөө өөртөө санал өгөөд гараа өргөж байгаа юм.
Үүгээрээ сайд хүн байж ард түмнийхээ өмнө тэнэг, утгагүй байдалд орлоо. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ тэмүүжинг огцруулах үндэслэлтэй танилцмаар байна. Хугацаа хэрэгтэй гэлээ. Огцруулах үндэслэлээ би бүх гишүүдэд тараасан. Тэдэнд танилцах хугацаа байсан. УИХ-ын гишүүн хүн би мэдээлэлгүй гэж байхад ард түмэн бол яаж мэдээлэлтэй байх юм.
-Х.Тэмүүжин сайд эмрай аппарат эвдрээгүй. Очоод үз гэж байна. Эвдэрсэн гэдгийг та юугаар батлах вэ?
Төсвийн тухай хууль зөрччихөөд Сайд хүн байж надад хамаагүй Засгийн газартай ярь гэж байгаа юм. Эмрай аппрат чинь эвдрээгүй зүгээр салгаад унтраасан гэж байна. Тэгвэл улсын ерөнхий прокурорын орлогч Ё.Сагсай, Цагдаагийн газрын дарга, Авлигатай тэмцэх газрын дарга Л.Энхтөр нараас гурвуулангаас нь би албан бичиг авсан. Тэд Эмрай аппарат эвдэрсэн учир уг хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэсэн гэсэн хариу өгсөн.
Эвдрээгүй юманд эрүүгийн хэрэг үүсгэдэг ямар хууль байсан юм. Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэсээс асууж болно. Гэтэл Х.Тэмүүжин тэр аппарат чинь эвдрээгүй.Та нар очоод үз гэж байгаа юм. Эвдэрсэн аппратыг бидэнд харуулчихаад унтраачихсан зүгээр гэж худлаа ярих гэж байгаа байхгүй юу. Бид засварчин биш учраас эвдэрсэн эвдрээгүйг нь мэдэхгүй ш дээ. Хүн худлаа ярьж болно гэхдээ баримттай л ярих хэрэгтэй.
-Х.Тэмүүжин сайдыг та хар тамхины хэрэгт холбоотой гэсэн үү?
-Миний огцруулахаар тавьж байгаа зүйл бүгд нотолгоотой, баримттай үндэслэлтэй. Гэхдээ Х.Тэмүүжин хар тамхины хэрэгт холбогдсон учраас огцруулах шаардлагатай гэж хуулийн төсөл өргөн бариагүй. Би шүүдэг хянадаг байгуллага биш.
Хар тамхитай тэмцдэг агентлагийн цагдаа нар хар тамхины хэргийн араас явж байгаа юм байна лээ. Хамгийн гол нь гадны орнуудад бол хар тамхины хэргийг хил дээр илрүүлдэг. Тэгэхэд манайд хил дээр илрэхгүй байна. Саадгүй орж ирж байна гэсэн үг. Тэгсэн хэрнээ хотын төвөөс өдөрт хэд хэдээрээ илэрдэг.
Тиймээс хар тамхийг хилээр саадгүй оруулж ирдэг бүлэглэл үүссэн юм биш үү. Ямарч саадгүй их хэмжээгээр хилээр даваад байна гэдэг чинь олон салбар хамарсан байж болзошгүй юм. Хар тамхи гэдэг бол гадны орнуудаас манай улс руу шидэж байгаа чулуу. Уг хэргийг хил дээр илрүүлж оруулж ирэхгүй байх арга хэмжээ авах шаардлагатай. Хууль зүйн сайд үүн дээр яагаад ажиллахгүй байна вэ. Би хууль ч хүнийхээ хувьд хуульзүйн сайдад ёс зүй байх ёстой гэдэг асуудлыг л тавиад байгаа юм.
-Х.Тэмүүжин сайдыг ёс зүй алдсан гээд байгаа асуудлаар ёс зүйн дэд хороонд хандсан уу?
Албан бичгээ гаргаад ир гэж хэлмээр байна.
-Би энэ асуудлаар ёс зүйн дэд хороонд хандсан. Хуулиараа нэг сарын дотор надад хариу хэлэх ёстой юм. Гэтэл нэг сарын хугацаа байтугай өнгөрсөн байна. УИХ-ын гишүүн Батчимэг болохоор надад хариу өгнөхгүй зугатаагаад байгаа. Эд нар Хүрэлсүх болон С.Баярцогтын асуудал дээр ямар их ёс зүй яриад байлаа. Хүн болгон алдаа гаргадаг. Хамгийн гол нь би сайдыг алдаагаа зас ёсзүйтэй байх хэрэгтэй гэж байгаа юм. Төрсөн хүүхдээ хүнд үрчлүүлээд хууль бусаар эргүүлэн авсан хүн яавч сайд хийх ёсзүйтэй хүн биш.
- Та болохоор гэмт хэргийн тоо өсч байна. Х.Тэмүүжингийн буруу гэж байсан. Гэтэл Х.Тэмүүжин сайд гэмт хэргийг маш сайн илрүүлж байгаа болохоор өсөх нь дамжиггүй. Цаашид ч энэ тоо өснө гэж байсан?
-Асуудлын гол нь гэмт хэрэг гарсандаа биш илрүүүлсэндээ байж болно. Гараад байгаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ямар бодлого хэрэгжүүлж байна. Албан бичгээ гаргаад ир гэж хэлмээр байна. Ялангуяа хүн амьны хэрэг болон хулгайн хэрэг гамшгийн хэмжээнд хүрчихээд байна. Х.Тэмүүжин нийгэм ядуу болохоор гэмт хэргийн тоо өсөлгүй яахав гэж ярьж болохгүй.
Бид ямар хэцүүдчихсэн тэр Латин Америкийн зовлонтой улсад амьдарч байгаа биш. 2.7 сая хүн амтай улсад л амьдарч байна. Гэтэл хоногийн гэмт хэргийн мэдээ уншихаар пронтын мэдээ шиг байдаг. Ялангуяа автын осол айхтар өслөө. Мөн автын гэмт хэргийн тоо өссөн. Замын цагдааг татан буулгасан нь сайн болсон гээд байгаа юм.
Өмнө нь байсан муу зүйлийг шинэчилж, сайжруулахыг шинэчлэл гэдэг. Гэтэл шинэчлэл нэрээр замын цагдааг татан буулгаж, өөрчлөөд гэмт хэргийн тоог улам нэмсэн. Машинд дайруулсан хэрэг нэмэгдээд байна. Миний мэддэг салбар учраас би энэ талаар яриад байгаа юм.Харин эдийн засаг сайн мэддэг нь эдийн засгаа ярих хэрэгтэй байх. Х.Тэмүүжин ёсзүйгүй үйлдлээ далдалж, өөрийгөө өмөөрөөд байна. Өөрийгөө өмөөрч байгаа нь өөрт нь гоё санагдаж байгаа байх. Ард түмэнд их муухай харагдаж байгаа.