Хүсэлтийг бичлэгээс үзнэ үү
2014.05.02

Х.Баттулга сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргалаа

УИХ-ын чуулганы хуралдаан эхлэлээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга З.Энхболд Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга сайдын албан тушаалаа хүлээлгэх өгөх хүсэлт гаргасаныг гишүүдэд уншиж танилцууллаа.

Тэрээр хүсэлтдээ, “УИХ-ын гишүүн Х.Баттулга миний бие Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдөж, УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд ажлаа хийж гүйцэтгэнэ. Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдын ажлаа өгөх хүсэлтээ УИХ-ын чуулганы хуралдаан хүргүүллээ” гэжээ.  Тэрээр өмнө нь сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг  Ерөнхий сайдад өгсөн байсан бөгөөд УИХ-ын чуулганы ирэх долоо хоногийн хуралдаанаар Засгийн газрын гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэх юм байна.