Галт зэвсэг хэрэглэлгүй хэдхэн сарын дотор 800 мянган хүнийг хөнөөсөн түүх
Руанда хэмээх Африк тивийн энэ улсад 1994 оны дөрөвдүгээр сард цэргийн эргэлт гарч улмаар хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигтай олныг хамарсан аллага явагдахад хүргэжээ. Тус улсад амьдрах Хуту болон Тутси хэмээх хоёр үндэстний хоорондох зөрчил хурцдаж эцэст нь Хуту нар цэргийн хүчээр засгийн эрхийг булаан авч дараа нь Тутсичуудыг хомроглон устгаж эхэлжээ. Хэдхэн сарын дотор тус улсын хүн амын аравны нэг нь алагдав. Аллагын хурд Хоёрдугаар дайны үеийн фашистуудын концлагерт явуулсан аллагын хурдаас даруй тав дахин илүү байв.
Аллагын үеэр нийт 250 мянган эмэгтэй хүчиндүүлсэн байна.
Аллага хийхдээ ямар галт зэвсэг ашиглаагүй, зөвхөн заазуур, сүх, бороохой, арматур төмөр ашиглажээ. Заримдаа алуулах хүний хуруу, тохой, өсгий, хөлийг нь хэсэгчлэн тасалсны дараа толгойг нь авах юмуу гавлын ясыг нь хэмхчин алдаг байв.
Немата сүмд алагдсан хүүхдүүдийн овоолсон хувцсан дээр загалмай тавьжээ. Тэр үед олон хүн алуулахаас айж сүмд нуугддаг байв. Гэвч Хутучууд төмөр хаалгыг эвдэн 10 000 орчим хүнийг энд алсан байна.
Гэрэл зургийг Dominic Nahr for The Wall Street Journal
Сүмийн хонгил дахь амь үрэгдэгсдийн гавал. Олонхийг нь заазуурдаж, заримыг нь алхаар цохиж егүүтгэж байв.
Гэрэл зургийг: Dominic Nahr for The Wall Street Journal
Амь үрэгдэгсдийн хувцас. Dominic Nahr for The Wall Street Journal
Дүрвэгч эмэгтэй хүүхдийн хамт. Гэрэл зургийг REITURS
Оршуулгын дэргэд зогсч буй охин. 1990 он. Гэрэл зургийг REITURS
Хуту эмэгтэй охиндоо шингэн залгаж байна. Гэрэл зургийг REITURS
Дүрвэгсэд Танзани руу гарах хилийн орчим. Гэрэл зургийг REITURS
Руандагаас дүрвэгсэд. 1996 он. Гэрэл зургийг REITURS