МАЧХолбооныхон Сүхбаатар аймагт ажиллалаа
МАЧХолбооныхон Сүхбаатар аймагт ажиллалаа
2014.05.08

МАЧХолбооныхон Сүхбаатар аймагт ажиллалаа

МАЧХолбооны тэргүүн Г.Баасан, Нийслэлийн тэргүүн Ч.Дариймаа, УЗГишүүн Х. Амгаланбаатар, Орон нутаг хариуцсан мэргэжилтэн Д. Тунгалаг нар Сүхбаатар аймагт ажиллаа.

Энэ хугацаанд ахмадуудын төлөөлөл болгож, зарим ахмадуудын гэрээр орж аж амьдралтай нь танилцлаа. Аймгийн Засаг Дарга Ж. Батсуурь,, ИХТДарга ЗДОрлогч Хосбаяр, ЗДТГазрын Нийгмийн Даатгал, Халамж, Хөдөлмөр, Эрүүл мэндийн газрын дарга Эрдэнэтуяа, бусад албадын удирдлага, ажилтнуудтай уулзаж ахмадуудын ахуй амьдралыг дээшлүүлэх талаар ямар ажил хийж байгаа болон хийхээр төлөвлөж байгаатай танилцаж санал солилцлоо.

Аймаг сумдын нийт ахмадуудтай уулзалт хурал хийв.

Мөн Аймаг сумдын нийт ахмадуудтай уулзалт хурал хийж, ахмадуудад хамаарах хууль дүрэм сурталчлах сургалт явуулж, ахмадуудтай уулзаж тэдний аж амьдралын асуудлаарх санал хүсэлтийг сонсож, тэдгээр ахмадуудтай ойр ажиллаж тэдний эрх ашгийг хамгаалж байхаар Монголын Ахмадын Чөлөөт Холбооны Сүхбаатар аймгийн салбарыг байгуулан, тэргүүнээр нь Чой. Ганбаатарыг томилж, аймаг сумдын хүрээнд нэг ч ахмадыг орхигдуулалгүй, ахмадуудын аж амьдралыг дээшлүүлэх талаар аймгийн бусад байгууллагуудтай хамтран дорвитой өөрчлөлт гаргаж ажиллахыг үүрэг болголоо.