Г.Баасан: Би нуугдаагүй, тушаал дэвшиж алга болоогүй шүү
Mонголын Ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасан
2014.02.14

Г.Баасан: Би нуугдаагүй, тушаал дэвшиж алга болоогүй шүү

Өөрийн саналаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийн орон тооны бус зөвлөхөөр ажиллаж буй, Монголын Ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасан тун удахгүй буюу ирэх долоо хоногт зөвлөхийн ажлаа тайлагнахаар төлөвлөж буй юм байна.

Тэрээр "Бид Ахмадын холбооны ажлыг шинэчилж, жинхэнэ утгаар нь ажиллуулж байна. Нийт 12 аймаг, 200 гаруй суманд салбараа байгууллаа. Зурагтаар гарахгүй болохоор л ажиллахгүй байна гэсэн үг биш. Би тэгж шоуддаг ч үгүй. Би нуугдаагүй, албан тушаал дэвшиж алга болоогүй шүү” гэж хэлжээ.