Хүүхдийн байгууллагын ахмадууд 90 жилийн ойгоо тэмдэглэнэ
2015 онд Хүүхдийн байгууллагын 90 жилийн ойгоо тэмдэглэх бөгөөд ирэх жилд ойг угтсан ажлууд өрнөх болно.
2014.01.27

Хүүхдийн байгууллагын ахмадууд 90 жилийн ойгоо тэмдэглэнэ

Өнөөдөр Хүүхдийн төлөө үндэсний газар ахмад ажилтнуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Хүүхдийн төлөө үндэсний газрын хамт олон ахмад буурлууддаа Билгийн тооллын ХҮII жарны “Ялгуусан” хэмээх модон морин жилийн мэнд дэвшүүлж, 2013 онд хийсэн ажлынхаа үр дүнгийн талаар танилцууллаа.
Өнгөрсөн онд ХТҮГ, орон нутгийн салбар, харьяа байгууллагуудтайгаа хамтран иргэд, хүүхдийнхээ санал, хүсэлтийг сонсон, хүн амын бүлгүүдээс гаргасан санал, зөвлөмжийн үндсэн дээр хууль, эрх зүйн

Хүүхдийн байгууллагын анхны пионер Х.Сэтэв гуай Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяагийн хамт

шинэчлэлийг хийх, орон нутгийн шинэ бүтэц, чиглэлийг хэрэгжүүлж, хүүхдэд зориулсан хөрөнгө оруулалт нэмэгдэн, хамтын ажиллагаа, нөлөөллийн хүрээгээ өргөжүүлэн ажилласан байна. 
2015 онд Хүүхдийн байгууллагын 90 жилийн ойгоо тэмдэглэх бөгөөд ирэх жилд ойг угтсан ажлууд өрнөх болно. 
Өнөөдрийн уулзалтанд хүрэлцэн ирсэн ахмадуудын хамгийн өндөр настай нь 99 настай Хүүхдийн байгууллагын анхны пионер Х.Сэтэв гуай байлаа. 
ХАХНХ-ын Сайд С.Эрдэнэ нийгмийн хамгааллын салбарын нийт ахмад настангуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. ХАХНХЯ, Төрийн банктай хамтран КО брэнд виза картыг гардууллаа. Энэ картаар ахмад настангууд тэтгэвэрээ авах, эмийн санд хөнгөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой болж байна.
Хүлээн авалтыг архигүй тэмдэглэж, эх орны цагаан идээний дээжээр ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ.