Лу.Гантөмөр оюуны спортоос ”адис” авлаа
2012.05.16

Лу.Гантөмөр оюуны спортоос ”адис” авлаа

Дэлхийн сурагчдын шатрын аварга шалгаруулах тэмцээн саяхан Румын улсын Иасы хотноо болжээ. Энэ тэмцээнд монгол хүүхдүүд амжилттай оролцож, Сүхбаатар дүүргийн нэгдүгээр сургуулийн сурагч, “Монгем” клубын тамирчин Х.Баясгалан хүү “Түргэн”  тоглолтын төрөлд III байр эзлэн цом, хүрэл медалийн эзэн болж, “Стандарт”  тоглолтын төрөлд IV байр эзэлжээ. Монголынхоо далбааг Румыны тэнгэрт мандуулсан бяцхан тамирчинд УИХ-ын  гишүүн Лу.Гантөмөр баяр хүргэж, талархлаа илэрхийлжээ.

Учир нь Лу.Гантөмөр гишүүн өөрөө шатрын спорт, математик хоёрт “хобби”-той, хүүхэд байхдаа Улсын математикийн олимпиадаас мөнгөн медаль авч байсан удаатай. Тиймээс ч хүүхэд, залуучуудын боловсролд сэтгэл тавьж ирсэн. Анхлан өөрийн сонгогдсон тойрог болох Сүхбаатар дүүргийн ЕБС-иудын дунд сургуулиудын дунд “Стандарт 2006” математик олимпиадыг зохион байгуулж эхэлсэнээс хойш энэ жил зургаа дахь удаагаа, Нийслэлийн бүх сургуулиудын дунд зохион байгуулсан билээ. Ирэх жилээс улсын хэмжээний уралдаан болно гэсэн.

Тиймээс Лу.Гантөмөр гишүүн Х.Баясгалан хүүтэй уулзахдаа “Их шатрын өргийн энергийг хүртлээ” хэмээн олзуурхаж, сурсан заншлаараа ном их уншихыг захижээ. Харин хүүгийн аав н.Хэрлэн эрхэм гишүүнээр дамжуулан “Оюун ухааны их спорт” гэгддэг шатрын спортод, тэр дундаа өсвөрийн шатарчдад зориулсан төрийн бодлого хэрэгтэй байгааг уламжилж, гадаадын мэргэшсэн багш нарыг авч дасгалжуулах, өөрийн улсын багш нарыг бэлтгэхэд анхаарч ажиллахыг хүсчээ. Учир нь өсвөрийн шатарчдын хувьд энэ спортын төрөл эцэг эхийнх нь нуруун дээр явдаг аж. Тиймээс дэлхийн улс орнуудын тамирчидтай халз тулахад төрийн хараа, нөмөр нөөлөг хэрэгтэй байгааг эрхэм гишүүн ч бас хүлээн зөвшөөрсөн байна.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.