Л.Энх-Амгалан: Хууль батлагдах эсэх дээр хүлээлт үүсчихлээ
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
2014.05.12

Л.Энх-Амгалан: Хууль батлагдах эсэх дээр хүлээлт үүсчихлээ

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хэлэлцүүлгийн үеэр дараах байр суурийг илэрхийлж доорх асуултыг тавьж байсан юм

-Хуульд оруулж байгаа өөрчлөлтүүд нь дотоодын болоод гадны хөрөнгө оруулагчдад маш том хүлээлтийг үүсгэж байгаа Үүнд, бодлогын бичиг, төрийн зохицуулалт ямар байх вэ гэдгийг хийж өгсөн. Тэгэхээр үүнийг хууль баталгаажуулж өгөх ёстой. Хуулийн төсөлд энэ талын ямар зохицуулалт орсон вэ Энэ хуулийг боловсруулахад мэргэжлийн байгууллага, ялангуяа Уул уурхайн үндэсний ассоциацийн саналыг ерөөсөө аваагүй гэсэн.

Цаашид энэ мэргэжлийн байгууллагуудынхаа саналыг авах нь зөв юм. Бид хөгжих ёстой салбараа дэндүү их улстөржүүллээ шүү дээ. Цаашдаа би уул уурхай бол улстөргүйгээр эдийн засгийн салбар болж хөгжих ёстой гэсэн ойлголттой байдаг. Хамтарч Засгийн эрх барьж байгаа Эвслийн бүлгийн төлөөлж байгаа гишүүд нь засгийн газраасаа өөр зүйл яриад байгаад ойлгохгүй байна.

Эсвэл хоёр засгийн газартай болчихсон юмуу. Эдийн засгийн хүндрэлээс гарах тухай сүүлийн нэг сар л хэлэлцлээ шүү дээ. Яаж гарах юм бэ. Хамгийн түрүүнд уул уурхайн салбараа хөгжүүлж байж хүндрэлээс гарах ёстой шүү дээ. Энэ салбар экспортын 90, ДНБ-ын 40 орчим, Төсвийн орлогын 40 орчим хувийг энэ салбар бүрдүүлж байна.