Татвар төлөгч, татварын байгууллага хоорондын харилцааны талаар "Дуусдаггүй яриа" өрнөлөө
“MN 25” телевизийн “Дуусдаггүй яриа” нэвтрүүлгийн УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар удирдаж, УИХ-ын гишүүн Д.Батцогт, С.Ганбаатар, эрх зүйч Б.Лхагважав, МАОЭХ-ны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, эдийн засагч Н.Дашзэвэг нарын хүмүүс оролцлоо.
Монгол улс 90 гаруй мянган татвар төлөгч аж ахуй нэгжтэй, давхардсан тоогоор 800 гаруй мянган хүн татвар төлдөг. Тэгэхээр бидний ярилцах сэдэв бол хүн болгоны анхаарлын төвд байна. Татвартай харьцдаггүй, татвар төлдөггүй, төсвөөс дэмжлэг авдаггүй хүн Монголд байхгүй. Тэгэхээр татварын асуудал нь манай төсөв бүрдүүлэх, улс орны эдийн засгийн төлөв байдлыг тодорхойлох нийгэм дэхь хамгийн тулгамдсан асуудал. Татварын мөн чанар, төрөл хэлбэр, ноогдуулалт, хураалт, ялангуяа татварын хуримтлагдсан төсөв мөнгийг царцуулах хураах, хууль хяналт тавих асуудал дээр бид гол нь төвлөрч ярилцах ёстой.
- Татвар төлөлтийн талаар УИХ-ын гишүүний хувьд ямар бодолтой байна вэ? УИХ-д татварын маш олон хөнгөлөлт, чөлөөлөлт яригдаж байна. Аж ахуй нэгж, компаниудад тэгш, шударга хандахгүй байна гэсэн шүүмжлэл яригдаж байгаа.
УИХ-ын гишүүн Д.Батцогт:
Монгол улс 90 гаруй мянган татвар төлөгч аж ахуй нэгжтэй, давхардсан тоогоор 800 гаруй мянган хүн татвар төлдөг.
Монгол улс маш бага татвар авдаг орнуудын тоонд ордог. Харж байхад татвараас зугатсан ч гэдэг юм уу янз бүрийн хэрэг төвөг сүүлийн үед дуулдах болж. Энэ юутай холбоотой байна вэ, их байгаатай холбоотой байна уу, эсвэл татвар өгч сураагүйтэй холбоотой байна уу, эсвэл манайхан төсөв хүрдэггүй болохоор аж ахуй нэгж, иргэдээ дарамталдаг ийм үзэгдэл байна уу гэсэн асуудал байна. Ер нь татварын орчинг ямар болгох вэ гэдэг дээр өөрчлөх томоохон бодлогууд яригдаж байгаа нь зөндөө бий. Засгийн газраас татварын багц хуульд өөрчлөлт оруулъя гэж байгаа.
Их хурал дээр мэдээж энэ асуудлууд яригдаад ирнэ. Сүүлийн үед их хурал дээр ихэвчлэн татвараас чөлөөлөх, хөнгөлөлтийн асуудал орж ирж байна. Энд зарим эрх баригчид ч юм уу, УИХ-ын гишүүд ч юм уу, Засгийн газар аж ахуй нэгжүүдийг ялгадаг, хүссэн аж ахуй нэгжийнхээ татварыг хөнгөлдөг гэдэг ийм хэл ам гараад байгаа нь нууц биш. Өнөөдөр энэ дээр тойрч ярьж, гол нь УИХ татварын хуулийн орчинг яаж сайн болгохов, тогтвортой байлгах ёстой гэдэг дээр мэдээж санал нэг байна, энийгээ яаж сайн болгохов гэдэг дээр их хурлын гадна байгаа, ялангуяа ажил олгогч эздийн, бизнесийн төлөөлөлийнхөө үгийг сайн сонсож, энэ дээр санал бодлоо хэлэх нь зөв байх.
- Татвар төлөгч, татварын байгууллага хоорондын харилцааны талаар ямар бодолтой байна вэ?
УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
Боловсрол, эрүүл мэнд, хил дээр зогсож байгаа цэргийн хоол хүнс гээд энэ нийгмийнхээ төлөө, нийгмээс өөрсдөө авч байгаа л бол өгөх ёстой.
Одоо үед аз жаргалтай татвараа өгдөг хүмүүс багассан байна. Анх татвар гарахдаа аз жаргалтай хаанд аваачиж татвараа өгдөг байлаа. Өгөх гэж гомдол гаргадаг. Тэгээд хаанаас олон давуу байдлуудыг бий болгож авдаг. Татвар өгсний үндсэн дээр тэр хүн чөлөөтэй наймаа хийх зэрэг олон давуу боломж, гарцуудыг бий болгодог. Манайд өнөөдөр татвар нийгмийн компаниуд, байгууллагууд өгснөөрөө нийгэм амгалан байдаг.
Татвар өгч байгаа биш авлага шүү дээ. Боловсрол, эрүүл мэнд, хил дээр зогсож байгаа цэргийн хоол хүнс гээд энэ нийгмийнхээ төлөө, нийгмээс өөрсдөө авч байгаа л бол өгөх ёстой.
Татвараа өгдөг хүмүүсээс “Чи татвараа яаж өгмөөр байна, чамд учирч байгаа бэрхшээл юу байна, хоёулаа нийлж байгаад аятайхан шиг татвар авах юм бол чиний хүүхдүүд сайн багшаар чанартай хичээл заалгана, цэцэрлэгийн хүүхдийн хоол хүнс нь тэжээлтэй байна, манай цэргүүдийн буу сум нь бүрэн байна” гэсэн ийм ойлголтоор өгдөг. Энэ бол бидний хамтын ажил. Цагдаагийн хууль гэхэд цагдаа нарт өөрсдөд нь ашигтай, эмч нарын хууль гэхэд эмч нар л тэнд байр сууриа илэрхийлдэг. Үйлчлүүлэгч, жирийн ард иргэдийн саналыг ерөөсөө авдаггүй.