Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн салбарын 2014 оны шилдгүүд тодорлоо
Сүүлийн жилүүдэд эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин хөлс, нийгмийн асуудлыг өндөр хөгжилтэй орнуудын жишигт хүргэх, наад зах нь өнөөдөр авч байгаа цалин хөлс, хөдөлмөрийн үнэлэмжээ сайжруулах шаардлагыг эрүүл мэндийн ажилтнууд тавьдаг.
Тэр дундаа алслагдсан сум багт ажиллаж байгаа эмч, эрүүл мэндийн ажилтнуудын ажиллах орчин нөхцөл хүнд, орон сууцны хүрэлцээ хангамж муу, цалин хөлс бага байдаг учраас энэ салбарын боловсон хүчнүүд хөдөө орон нутагт ажиллах хүсэл сонирхол нь бага байдаг нь нууц биш юм. Тийм учраас УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Эрүүл мэндийн даатгалд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Хөвсгөл аймгийн эрүүл мэндийн ажилтнуудаас гаргасан 70 орчим саналаас 18-ийг нь уг хуулийн төсөлд тусгасныг хэллээ.
Мөн УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн ээж Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн анхны сувилагч О.Цэнд-Аюуш агсны нэрэмжит шагналыг хөдөө орон нутагт үр бүтээлтэй ажиллаж байгаа 10 хүнд гурав дахь жилдээ гардуулж байгаа юм. Хөвсгөл аймгийн 2014 оны шилдэг эмч нарт энэхүү нэр хүндтэй шагналаа гардуулсан бөгөөд О.Цэнд-Аюушийн нэрэмжит шагналыг 500 мянган төгрөг дагалддаг. Энэ нь Хөвгөл аймгийн Эрүүл мэндийн ажилтнуудад томоохон урам болдог, энэ салбарынханд хамгийн нэр хүндтэй, нүдээ олсон шагнал болдог талаар олон эмч сувилагч, ажилтнууд ярьж байлаа.
2014 онд 3 эмчийг БНСУ-ын томоохон эмнэлэгт сургалтад хамруулахаар болж, эмч нарын сургалтын зардлыг хувиасаа шийдвэрлэхээр болсон байна.
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн дэргэд 2.7 тэрбум төгрөгийн өртөгтөй Орчин үеийн оношлогооны тоног төхөөрөмж ирсэнтэй хобогдуулан уг тоног төхөөрөмжийг үр ашигтай ажиллуулах, иргэдэд оношлогоог найдвартай, хүртээмжтэй, үнэн зөв хийх шаардлага үүссэн.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан эдгээр тоног төхөөрөмж дээр ажиллах эмч нарыг нарийн мэргэжлийн оношлогоо хийх боломжийг олгох зорилгоор 2014 онд 3 эмчийг БНСУ-ын томоохон эмнэлэгт сургалтад хамруулахаар болж, эмч нарын сургалтын зардлыг хувиасаа шийдвэрлэхээр болсон байна. Эмч нарыг гадаадын өндөр хөгжилтэй орнуудад мэргэжил дээшлүүлэх ажлыг ирэх жилүүдэд үе шаттайгаар зохион байгуулах талаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Хөвсгөл аймгийн засаг дарга А.Эрдэнэбаатар, Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Дамдинсүрэн нар хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурж баталгаажууллаа.