Ерөнхийлөгч шинэ сайдын асуудлаар байр сууриа илэрхийлэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
2014.06.02

Ерөнхийлөгч шинэ сайдын асуудлаар байр сууриа илэрхийлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  шинээр томилох сайдын асуудлаар байр сууриа илэрхийлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийг томилох асуудлаар зөвшилцөхийг хүссэн Ерөнхий сайд Н.Алтанхуягийн албан бичигтэй танилцаад хариу илгээлээ. Уг хариу албан бичигт Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн байр сууриа тодорхой илэрхийлжээ.

Хариу албан бичигт “Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар УИХ-ын гишүүн Шаравдоржийн Түвдэндоржийг томилох асуудлаар зөвшилцөхийг хүссэн албан бичигтэй танилцлаа.

Хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага хоорондын эрх үүрэг, хариуцлага, хяналтын тогтолцоог тодорхой болгож хэрэгжүүлэх ажлыг энэхүү томилгооноос эхлэх боломжтой. Үүний учир Засгийн газрын гишүүн, сайдын албан тушаалд УИХ-ын гишүүний өндөр албан тушаалд ажиллаж байгаа хүний нэрийг давхардуулан дэвшүүлэхгүй байх нь зүйтэй.

Иймд Засгийн газрын гишүүнээр УИХ-ын гишүүнийг томилох Таны саналыг татгалзаж байна. Монголын төрд бий болсон дээрх шаардлага, сургамж, боломжийг харгалзан Засгийн газрын гишүүнийг шинээр томилох саналаа дахин зөвшилцөхийг хүсье” гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Ерөнхий сайд Н.Алтанхуягт илгээсэн хариу албан бичгийг бүрэн эхээр нь хүргэв.