Г.Баярсайхан: Манай намыг хагалан бутаргах ажиллагаа яваад байна
УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан
2014.06.04

Г.Баярсайхан: Манай намыг хагалан бутаргах ажиллагаа яваад байна

УИХ дахь бие даагчид болон бусад намын гишүүд хамтран албан бус бүлэг байгуулах мэдээлэл гарч байна.

“Элсний 13” гэх энэ булэгт АН-ын гишуун, УИХ-ын Байгаль орчин, хунс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайханыг орж байгаа гэсэн мэдээлэл дуулдсан. Энэ тухай өөрөөс нь тодрууллаа.

-Бие даагч гишүүд УИХ-ын төвшинд нам харгалзахгүй албан бус бүлэг байгуулахаа зарласан. Та энэ бүлэгт нууцаар элссэн юм уу, ийм мэдээлэл байна?

-Би АН-ын бүлэгт байгаа, байсан, байх ч болно. Цаашид ч үзэл баримтлалдаа үнэнч байна.

-Яагаад ийм мэдээлэл гарав?

-Би үүнийг АН-ын байгуулсан шинэчлэлийн Засгийн газраас явуулж байгаа эдийн засгийн хүндрэлийг даван туулах 100 хоногийн хөтөлбөрийг тасалдуулах, манай намыг дотор нь хагалан бутаргах ажиллагаа явж байна гэж харж байгаа.

-Ингэхэд та AII-д хэдэн онд элссэн бэ?

-Би АН-д 1990 онд элссэн. АУДС-ийн нэгдүгээр курсын оюутан байхаас энэ намыг дэмжиж, үзэл баримтлалынх нь төлөө явж ирсэн. 2008,2012 оны сонгуульд Чингэлтэй дүүргээс нэр дэвшинсонгогдож АН-ын УИХ дахь бүлэгт зургаан жил явж байна. “Элсний 13” гэх мэт янз бүрийн бүлэгт хэзээ ч нэгдэхгүй. Улс орны эдийн засгийг сайжруулж, хүндрэлийг даван туулах, АН өөрийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд манай нам эв нэгдэлтэй байх ёстой.