Х.Болорчулуун: Намайг дүүгээр минь барьцаална гэж байхгүй
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун
2014.06.04

Х.Болорчулуун: Намайг дүүгээр минь барьцаална гэж байхгүй

УИХ-ын гишүүн Х.БОЛОРЧУЛУУНТАЙ ярилцлаа.

-Хэд хоногийн өмнө унасан Газрын тосны тухай хуулийн төслийг Засгийн газар дахиад өргөн барилаа. Энэ хуулийг дахин өргөн барихад таны нөлөө нэлээд байсан гэх юм билээ. Ер нь унасан хуулийн төслийг дахин дахин зүтгүүлээд байгаа нь ямар учиртай юм бол?

-Газрын тосны хууль бол Ашигт малтмалын хуулийн дараа орох байгалийн баялагтай холбоотой чухал хууль. Сайн хууль гаргах ёстой. Ер нь бол БНМАУ-ын хуулиудаас Газрын тосны тухай хууль л ганцаараа шинэчлэгдээгүй үлдсэн байдаг юм. 1991 онд баталснаас хойш өнөөдрийг хүртэл шинэчлээгүй. Үе үеийн парламент дотор энэ хуулийг шинэчлэхийг хүсдэггүй хүмүүс байсан юм шиг байна лээ. Тийм болоод л ганцаараа үлдсэн байх. 1991 оны хууль их товчхон. Өнөөгийн шаардлагыг бүрэн дүүрэн хангаж чадахааргүй хууль байдаг. Тиймээс шинэчлэх гэж байгаа юм. Миний хувьд УИХ-ын даргын захирамжаар энэ хуулийн ажлын хэсгийн ахлагчаар ажилласан. Бас эрдэмтэд орсон дэд ажпын хэсэг ч ажилласан юм. Бид долоо, найман сарын турш ажиллаад аар батлуулах харамсалтай нь саналаар унасан. Энэ нь өөрөө энэ хуулийг гаргахгүй, гаргасан ч улс оронд хэрэгтэй амин чухал заалтыг өөрчлөх гэсэн сонирхолтой хүмүүс парламентад байгааг илтгэнэ. Ажпын хэсгийн ахлагчаар ажиллах үед энэ бүхэн надад мэдрэгдсэн.

-Дахин өргөн барьсан нь..

-Унасан хэдий ч зайлшгүй гарах ёстой чухал хууль болохоор л Засгийн газар дахиад өргөн барьсан.

-Засгийн газар энэ төслийг дахин өргөн барихын өмнө Ерөнхий сайдтай та уулзсан юм биш үү. Санаж байвал МАН-ынхан Ерөнхий сайдад шаардлага тавих үед “Гаднынхантай уулзаж байна” гэсэн ч бодит байдал дээр бие даагчидтай уулзаж байсан гэсэн мэдээлэл байдаг?

-Уулзсаан, уулзсан. Ц.Даваасүрэн гишүүн бид хоёроос гадна Дорнод аймгийн талаар газрын тосны асуудлаар ярилцсан юм. Тэгэхэд Ерөнхий сайд МАН-ынханд ямар тайлбар хэлснийг би мэдэхгүй байна.

-Тэр уулзалт дээр дахин өргөн барих асуудлыг ярьсан гэсэн үг үү?

-Яг ч тэгж яриагүй. Ер нь л газрын тосны сэдвээр ярилцсан юм. дачин тамсаг” компанийн авсан гэрээ бол Монгол Улсад маш их хохиролтой. Яагаад гэвэл, бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу Монгол Улс нийт газрын тосныхоо ердөө 24 хувийг хүртэх эрхтэй байдаг. Дэлхийн бусад оронд бол 50-иас дээш хувийг авдаг. Индонез улсад бол газрын тосныхоо нийт бүтээгдэхүүний 71 хувийг хүртдэг. Бид ердөө 24 хувь. Үүнийг л өөрчилье гэж байгаа юм. Мөн энэ компани ганцаараа 19 дүгээр талбайдаа нөөц ашигласны төлбөр төлдөггүй. Улсад нэг ч төгрөгийн татвар ордоггүй гэсэн үг.

Гэтэл гадаад дахь эзэд нь захиргааны зардал гээд нийт гаргасан зардлын 10 хувьтай тэнцэх мөнгө зүгээр л авч байдаг. Энэ нь өнгөрсөн жилд 37 сая ам.доллар болж байгаа юм.

Гэтэл баялгаа өгч байгаа аймаг нь, улс нь юу ч авч чаддаггүй. Харамсалтай нь, ийм байхад л Монголдоо юу ч үлдээхгүй байх санаархал яваад байна. Шинээр өргөн барьсан төсөлд ч тэр нь тусгалаа олсон байна лээ.

-Шинээр өргөн барьсан төсөл нь өмнөхөөсөө өөрчлөгдсөн гэсэн үг үү?

-Газрын тосны Засгийн газарт ногдох хэмжээ 50 хувиас доошгүй байна. Анхны зардлаа нөхөж дууссаны дараа 60 хувиас доошгүй байна гэсэн заалт өмнөх төсөлд байсан юм. Гэтэл шинэ төсөлд ямар ч тодорхой хувь хэмжээгүй болгоод оруулаад ирчихсэн. Маш бөөрөнхий заалттай төсөл оруулж ирлээ. Өөрөөр хэлбэл, дордуулсан заалт ороод ирлээ.

-Энэ төслийг батлуулахгүй байх сонирхолтой гишүүд УИХ- д байна гэж та хэллээ. Яг хэнийг хэлсэн юм бэ?

-Яг хэн, хэн гээд нэрийг нь хэлээд яахав. Ер нь бол эхний төслийг унагахад эсрэг санал өгсөн 32 гишүүн дотор л байгаа. Засгийн газарт ч бий. Тэр хүмүүс санаархлаа орхих байлгүй дээ. Би хувьдаа тэднийг гаднын компанийн нөлөөлөлд орчихсон гэж харддаг юм.

-Шинэ төслийн ажлын хэсгийг УЦХ-ын гишүүн Ц.Нямдорж ахлахаар болсон. Тэрээр Байнгын хорооны хуралдаан дээр энэ салбарын хүзүүг нь мушгих хууль оруулж ирлээ гэж шүүмжилж байсан.

--Байнгын хороон дээр Ц.Нямдорж ажлын хэсгийн ахлагч болсон юм билээ. Би тэгэхэд байгаагүй. Гэхдээ УИХ-ын дарга дахин ажлын хэсэг байгуулах шаардлагагүй. Өмнөх ажпын- хэсэг үргэлжлүүлээд ажиллах ёстой гэж үгээ хэлсэн байна лээ.

-Хоёр ажлын хэсэг зэрэг ажиллах болж байна уу. Та яагаад энэ төслийг зүтгүүлээд байдаг юм?

-Ер нь төсөл бэлэн болчихсон шүү дээ. Өмнө нь унадаг хууль дээр газрын тосны дөрвөн шилдэг доктор орж ажилласан.

Маш их судалгаа, тооцоо хийж төслөө боловсруулсан. Орон нутагт ч олон нийтийн хэлэлцүүлэг явуулсан. Ер нь Нямдорж бид хоёр энэ докторуудаас илүү мэднэ гэж юу байхав дээ. Би бол Газрын тосны тухай хуулиар популизм хийж байгаа хүн биш. Ажлын хэсгийн ахлагч болж, үүрэг хүлээсэн учраас л ажилласан. Түүнээс надад газрын тосны компани байхгүй. Ашигт малтмалын ганц ч лицөнзгүй. Ийм хүнд ямар ашиг сонирхлын зөрчил байх юм.

 -Монголбанкны ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг бие даагчид оруулсан. Энэ гэнэтийн шийдвэрийн шалтгаан нь бас л Газрын тосны тухай хууль байсан уу. Түрүүнд ярьсан Ерөнхий сайдтай хийсэн уулзалтын дараа сануулга өгөх гэж Н.Золжаргалын асуудлыг УИХ-д тавьсан юм биш үү. Тийм хардпага зарим хүнд байгаа юм билээ?

-Цаг хугацаа нь л тэгж таарсан байх. Түүнээс холбоогүй ээ. Ер нь бол Монголбанкны ерөнхийлөгчийн үндсэн үүрэг бол мөнгөний бодлого тодорхойлж, төгрөгийн тогтвортой байдлыг хангах ёстой. Гэвч энэ үндсэн үүргээ биелүүлж чадахгүй байна. Санаж байвал, хэдхэн сарын өмнө л валютын нөөцийг нэмэгдүүлнэ гээд алтны татварыг  бууруулах саналыг Засгийн газар, Монголбанкны оролцоотой оруулж ирээд УИХ-аар батлуулсан. Түүнээс хойш ямар үр дүн гарав. Валютын ханш 100 гаруй төгрөгөөр өсчихпөө ш дээ. Ханшаа барьж чадсангүй. Ганц энэ үндэслэл л Н.Золжаргалыг огцруулахад хангалттай.

-Тэгвэл МАН-ын бүлгээс оруулсан Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах асуудлыг ч бие даагчид дэмжинэ гэж ойлгож болох нь ээ. Алтны татвар буулгах хуулийг Засгийн газар л УИХ-д оруулсан шүү дээ.

-Бие даагчдын зөвлөл яг энэ асуудлаар албан ёсоор ярилцаагүй байгаа. Кнопоо яаж дарах нь нууц. Энд нэг л юм хэлье. Эдийн засгийн хөгжлийн сайд маш сайн тооцоо судалгаатай ажилладаг байх ёстой. Алтны татвар буулгасан хууль ямар ч тооцоо судалгаагүй байсан нь долларын ханшийн өсөлтөөр батлагдаж байна шүү дээ. Ийм л хариулт өгье. Ер нь бол Эдийн засгийн хөгжлийн яам тооцоо судалгаатай ажилладаг яам болохоос зүгээр л мөнгө хуваарилдаг хоёр дахь Сангийн яам байж болохгүй.

-Бие даагчид албан бус бүлэг байгуулна гэлээ. Энэ нь бие даагчид хүчгүйдэж байна гэсэн үг үү?

-Бие даагчид хүчгүйдсэндээ бус улс орныхоо төлөө гэсэн гишүүд нийлж үгээ хэлье л гэж байгаа юм. Апь ч намынх ялгаагүй Монгол Улсад хэрэгтэй санал, санаачилга хэлэхэд хадны цуурай шиг хүлээж авах нь байдаг. Иймээс аль аль намаас орсон 10 орчим гишүүн албан бус бүлэг байгуулж ажиллахаар болсон. Бид тангараг өргөхдөө улс орон, ард түмнийхээ эрх ашигт нийцүүлсэн хууль тогтоол гаргана гэсэн. Гэвч олон хууль олигархиуд, гаднынхны эрх ашигт нийцсэн хэлбэрээр гарч байна. Иймээс үүний эсрэг нэгдэх ёстой гэж үзсэн. Тэгэхгүй бол өнөөдөр гаднынхан манай хуульд нийцүүлж үйл ажиллагаа явуулахаас илүүтэйгээр үйл ажиллагаандаа нийцүүлж хууль гаргуулдаг болжээ. Ийм муухай зуршил тогтсон байна.

-Ингэж бүлэг байгуулах хэрэг байсан юм уу. Бие даагчид бол Засгийн газарт “эчнээ” хамтарч байгаа биз дээ. Ц.Даваасүрэн гишүүнийг ИНЕГ-аар, таныг “Монросцветмет” нэгдлээр барьцаалчихсан гэдэг ш дээ.

-Би мэдэх юмаа л хэлье. Ц.Даваасүрэн ИНЕГ-ыг удирдах нь байтугай даргыг нь ч огт танихгүй. Миний охин ч бас ИНЕГ-т ажилд ороогүй. Хувийн компанидаа л ажиллаж байгаа. Манай дүүгийн хувьд өөрөө АН-ын гишүүн. Би арван дүүтэй хүн. Тэдэн дотор Ардын намын гишүүн нь ч байна, ИЗНН-ын гишүүн ч байна. АН-ын гишүүн ч байгаа. Өнөөдөр бүгд тусдаа гарчихсан насанд хүрсэн хүмүүсийг би тэр намд орж болохгүй, тэдэнтэй нөхөрлөж болохгүй гэж хэлэх эрхгүй ш дээ. “Монросцветмет” нэгдпийн захирлаар ажиллаж байгаа манай дүү АН-ын гишүүн. Өөрийн хүрээллээрээ л явсан байх. Угаасаа ч анх би ажил авахад нь дургүй байсан.

Ер нь бол улс орны том эрх ашиг байвал би тэрийгээ л дагана. Дүүгээр минь барьцаална гэж байхгүй.

Болохгүй бол би дүүдээ наад ажлаа өгчих гээд санал тавина. Тийм бодолтой яваа.

-Үнэхээр өөрийн хүчээр тэр ажилд хүрсэн бол таны наад бодол буруу юм биш үү?

-Ах, дүү хоёр гээд аливаа юмтай хутгаад байвал хэцүү ш дээ. Засгийн газрыг хэт хамгаалаад байна гэж хардаад ч юм уу, улс орны амин чухал хуульд хүртэл нөлөөлөөд байвал би ажлаа өг л гэж хэлнэ.

-Засагт барьцаалагдаагүйгээ баталъя гэж үү?

-Тийм. Би нэг үгийг ямагт санаж явдаг юм. 1998 онд С.Зориг агсан нас барахынхаа өмнө хэлсэн нэг үг бий. Хүнд янз бүрийн л эрх ашиг байдаг. Хувийн, бүлгийн, намын, улс орны гээд л эрх ашгууд байдаг. Бид улс орны эрх ашгийг нэгд тавих, эрх ашгаа зөв эрэмбэлэх ёстой гэж С.Зориг агсан хэпсэн байдаг юм. Үүнийг упс төрч хүн болгон санаж явах ёстой гэж боддог.