Нийслэлийн улаан загалмайн зөвлөл
2014.06.06

Нийслэлийн улаан загалмайн зөвлөл үйл ажиллагаагаа сэргээв

Сүүлийн хоёр жилийн хугацаанд үйл ажиллагаа нь тасалдсан Нийслэлийн улаан загалмайн зөвлөл хуралдаж энэ оны төлөвлөгөөгөө баталлаа.

Тус хурлаар нийгмийн халамж үйлчилгээ шаардлагатай байгаа өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, нэн эмзэг бүлгийн хүмүүст үзүүлэх үйлчилгээ, олон нийтийг гамшиг ослоос сэргийлэх, бэлэн байдлыг дээшлүүлэх үйл ажиллагааг төлөвлөгөөндөө тусгахаар болжээ.

 Нийслэлийн улаан загалмайн зөвлөл нь есөн дүүргийн ИТХ-ын дарга нар болон дүүргүүдийн улаан загалмайн хороон дарга нар, онцгой байдлын ерөнхий газрын төлөөллөөс бүрддэг ажээ.