Дүүргийн ГХУСАЗЗ-с жил бүр зохион байгуулдаг "Замын хөдөлгөөний цагаан толгой 2014" тэмцээн болж өнгөрлөө
"Замын хөдөлгөөний цагаан толгой-2014" тэмцээн
2014.06.06

Дүүргийн ГХУСАЗЗ-с жил бүр зохион байгуулдаг "Замын хөдөлгөөний цагаан толгой 2014" тэмцээн болж өнгөрлөө

Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах зөвлөл, Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасагтай хамтран сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, хөдөлгөөнд соёлтой оролцох дадлага эзэмшүүлэх зорилгоор дүүргийн бүх цэцэрлэгийн насны хүүхдүүдийн дунд "Замын хөдөлгөөний цагаан толгой-2014" тэмцээнийг 2014 оны 5 дугаар сарын 5 ны өдөр дүүргийн Соёл урлагийн ордонд амжилттай зохион байгууллаа, тэмцээнд багууд эн тэнцүүхэн өрсөлдсөнөөс улсын тэргүүний 23-р цэцэрлэг 1-р байр шилжин явах цом, өргөмжлөл алтан медаль үнэ бүхий зүйлээр шагнуулсан бол, 2-р байранд 151-р цэцэрлэг, 3-р байранд 152-р цэцэрлэг тус тус удаалав. Тэмцээнд оролцсон 6-н багийн 72 хүүхэд бүрт дурсгалын зүйл бэлэглэлээ.