Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөгөөн боллоо
Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулах зорилгоор аймгийн нэгдсэн зөвлөгөөнийг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл зохион байгууллаа.
Зөвлөгөөнд аймгийн удирдлага, сум дундын 28, 29-р шүүх, Прокурорын газар, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Үйлдвэр хөдөө аж ахуйн газар, сумдын ИТХ- ын дарга, Засаг дарга, Хот, тосгоны захирагч, зарим багийн Засаг дарга, Мал эмнэлгийн үржлийн тасгийн дарга, Мал, мах нядалгааны төвлөрсөн цэг, худалдааны газрын захирал, сумдын хэсгийн төлөөлөгчид оролцлоо.
Цагдаагийн газраас аймгийн хэмжээнд мал хулгайлах гэмт хэргийн өнөөгийн нөхцөл, хэрэгжүүлж байгаа ажил, Прокурор гэмт хэргийн гаралт, шалтгаан нөхцөл, Шүүхээс мал хулгайлсан гэмт хэргийг 2011, 2012, 2013 онд шийдвэрлэсэн байдал, ШШГА мал хулгайлах гэмт хэрэгт ял эдлэгсдийн төлбөр барагдуулалт, анхаарах асуудал зэрэг багц мэдээлэл хийв.
Мөн Үйлдвэр хөдөө аж ахуйн газрын мэдээлэл, мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэхэд сумуудаас зохион байгуулж буй ажпын талаар ярилцлаа.
Этгээдэд ял оноодог болох, хөдөлгөөнт эргүүлийг машинтай болгох зэрэг зорилт дэвшүүллээ.
Зөвлөгөөн мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлж, урьдчилан сэргийлэх ажлын чанар үр дүнг дээшлүүлэхэд чиглэсэн байна. Харин мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд малын гарал үүслийн бичгийг багийн дарга олгодог биш мал үржлийн алба олгодог болгох, мал хулгайлсан гэмт хэргийг нуун дарагдуулсан
Сүүлийн үед мал хулгайлах гэмт хэргийн нөхцөл өөрчлөгдсөн бөгөөд ах дүү, найз нөхдийнхөө малыг санаатай хулгайлах, цагдаа нартай ойр дотно, найз нөхөд байх арга хэлбэрийг чухалчилдаг болсныг зарим сумын удирдлагууд шүүмжиллээ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба хорих байгууллагад ялын цээрлэл байхгүй болчихсонтой холбогдуулан нарсанд байгаа хүн наранд байгаа иргэдээс илүү хангалт сайтай, ар гэр, найз нөхөд, танил талтайгаа өдөр бүр уулзаж байгаагийн улмаас гэмт хэргийн гаралт буурахгүй байгааг ч мөн онцоллоо