Мэндчилгээ дэвшүүллээ
Хэнтий аймгийн ИТХ-ын дарга С.Пүрэвжав
2014.12.31

Мэндчилгээ дэвшүүллээ

Хүннү, Сүннүгийн үүх түүх оршоосон ариун дагшин газар, мянганы их хүмүүн, эзэн богд Чингисхааны өлгий, өндөр их хаад, хатдын  нутаг, Монгол төрийн халуун голомтыг сахин суугаа мөнх хөх тэнгэрийн зарлигт Нутгийн түмэн олон, хүндэт иргэд ээ!

 Буянт буурлуудаа !  Бидний хойчийн итгэл найдвар, Хан Хэнтийн  хөгжлийг залгамжлагч  залуус aa! Хүүхэд багачууд аа !

 Та бүхэндээ айлчлан ирж буй 2015 оны  шинэ жилийн мэндийг сүүн сэтгэлийн  хамт өргөн барьж мэндчилье .

Улиран одож буй 2014 он Хан Хэнтийчүүдийн итгэл, сэтгэлээ сэргээсэн  шинэ хүсэл тэмүүлэл, шинэ зорилго, зорилт, шинэ ажил үйлсийн эхлэлийг тавьсан  хөдөлмөр  бүтээлийн сайхан жил  байлаа.

     Хэнтий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал   2015 оныг Мөнх хөх тэнгэрийн зарлигтай  Босоо Монгол бичгээ  сурах  эхлэлийн жил болгон зарлалаа.  Энэхүү ажилд хүн бүр  оюуны  хүч чадвараа  дайчлан ажиллаж   “Оюунлаг Хэнтийчүүд” хөтөлбөрөө хэрэгжүүлсэн жил болно гэдэгт итгэлтэй байна.   

   Ирж байгаа он бол аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хувьд шинэчлэл, санаачлагыг дэмжиж, иргэдийнхээ эрх ашгийг  хамгаалахад зориулагдсан жил байх болно. Та бүхэн  шинэ он, шинэ жилдээ аз хийморь дүүрэн, цог золбоотой ажиллаж, амьдрахын билэгт ерөөлийг өргөн дэвшүүлье.

Хан Хэнтий  нутаг маань улам хөгжин дэвжих болтугай!

ХЭНТИЙ АЙМГИЙН   ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

                                ДАРГА С.ПҮРЭВЖАВ