Л.Гантөмөр: Сөрөг хүчин ингэж аашлах ёстой гэдгээр Ардын нам асуудалд хандаж байна
2012.08.09

Л.Гантөмөр: Сөрөг хүчин ингэж аашлах ёстой гэдгээр Ардын нам асуудалд хандаж байна

УИХ-ын гишүүн Л.Гантөмөртэй ярилцлаа.
-УИХ-ын үйл ажиллагаа жигдэрч эхэллээ. Гзхдээ бас шийдлээ хүлээсэн, гацаанд орсон асуудлууд цөөнгүй бий. Тухайлбал УИХ-ын хоёр том намын зөв-шилцөл гэх мэт. Энэ үйл явцад ямар тайлбар хийх вэ?

-Ардын намын тавьж байгаа асуудлууд бол хууль шүүхтэй холбоотой. Мен Сонгуулийн ерөнхий хороо гэх мэт төрийн байгууллагууддээр явагдаж байгаа ажлуудыг улс төрийн аргаар шийдье гэсэн саналууд тавиад байгаа юм. Ингээд сонгууль бүхний дараа улс терийн аргаар төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд оролцох жишиг тогтвол ирээдүйдээ сонгууль явуулах төрийн байгууллага олдохоо болино. Сонгууль явуулж төрийн эрхийг ард түмний сонголтоор шижлүүлдэг үйл явц гацдаг болно. Гэхдээ зөвшилцөл хийжярилцах эрх бий. Харинзөвшилцөхцөө хуулийндагуу аль болох төрийнбэйгууллагын үйлажиллагаанд оролцолгүй ярилцах хэрэгтэй. Жишээлбэл Ардын намын тавьсан мөрийн хөтелбөрөөс "Үүнийг энэ парла-ментийк хугацаанд хэрэгжүүпье" гээд ярилцаж болно ш дээ. Цаашдын дөрвөн жилд УИХ ямар байдлаар харилцдаг байх юм бэ гэсэн систем нэвтрүүлж болно. Улс төрийи нам, бүлэг енөөдөр яаж харилцах ёстой юм. Цөөнхийн бүлгийн дараагийн алхам нь юу юм. Түүнийгээ л бидэнтэй ярилцах ёстой гэж ойлгож байгаа.

-Тэгэхээр Ардын намын саналуудаар хэлэлцээрийн ширээнд сууж зөвшилцөх боломж байхгүй гэсэн үг үү?

-Дээр дурдсан хэлбэлээр зөвшилцөж болно. Тэгэхгүйгээр СЕХ,тойрог, хэсгийн хороодын санал хураалтын дүнд нөлөөлье гэсэн байдлаар асуудал тавьж байгааг хүлээж авахад хэцүү. Хүлээж авлаа ч гэсэн бид нийлээд шүүхэд нөлөөлж, СЕХ-ны дун, гаргасан шийдвэрт нөлөөлөх алхмуудыг хийгээд эхэлбэл энгийн төрийн албан хаагч хэрэгт орно. Харин улс төрийн намууд хариуцлага хүлээхгүй. Нэг үгээр хэлбэлхэд нэгэн иргэн шүүхэд хандахад тэр төрийн албанд байгаа хүн хариуцлага хүлээнэ гэсэн үг. Харин шийдвэрт нөлөөлсөн, тулгалт хийсэн гэдгээрээ улс төрийн намууд буруудахгүй. Тиймээс зөвшилцлөө ч гэсэн буруу зөвшилцөл цааш ахихгүй. Тэгэхээр ярилцъя, хамтдаа хийе, зөв шийдвэр гаргая гэсэн урилгыг бидний зүгээс байнга хүргүүлж байгаа. УИХ, байнгын хорооны танхим бол мэтгэлцээн явагддаг ийм л талбар. Энэ жишгээрээ УИХ-ын танхимдаа орж ирээд үгээ хэлээч ээ.

 

Энэ бол сонгогдсон гишүүдийн хийх ажил. Ер нь 30 хувийн саналыг өгсөн нам руу нулимлаа гэх мэтээр яриад байна. Тэр саналыг хэн өгсөн юм. Ард түмэн л өгсөн. Тэгэхээр МАН-ынхан ард түмний энэ санал руу нулимахынхаа оронд ажлаа хийх ёстой байгаа юм. Ард тумэн яах гэж санал өгөөд байна вэ гэвэл дэвшүүлж буй хөтөлбөрийг нь дэмжиж байгаа. Харин манайхан нэг зүйлийг буруу ойлгоод байдаг. Ерөөсөө би нэр хүндтэй учир УИХ-ын гишуүнээр сонгогдсон гэж. Ийм ажил хийнэ гэснээрээ л УИХ-д сонгогддог. Харин "Би баян хүн Намайг сонгоод өгөөч" гэнгүүт нь саналаа өгдөг юм биш. Бүгд л дэвшүүлсэн хөтөлбөртөө санал авдаг. Тиймээс ажлаа хийх хэрэгтэй. Наад зах нь Ховд аймгаас сонгогдсон гишүүн юу хийнэ гэж амалсан юм. Тэр ажлаа ярьлдаа. Түүнийгээ ярьж эвслийн Засгийн газраар юуг нь хийлгэхээ зөвшилц. Энэ бол төгс зөвшилцөл. Манайх үеийн үед цөөнх болохдоо ийм л юм ярьж байсан. Бид хүүхдийн мөнгө, 68 хувийн татвар, татварын хуулийн өөрчлөлт, Эрдэнийн хувь яаж олгох тухай зөвшилцөл хийж байсан. Түүнээс биш хоёр нам нийлж СЕХ ч юм уу төрийн байгууллагад дарамт үзүүлье гэсэн зөвшилцөл хэзээ ч хийж байгаагүй.

-Гэхдээ МАН-ын тавьсан зарим саналыг хүлээн зөвшөөрсөн юм биш үү. Саналын хууд-сыг гараар тоолох тухай асуудал байна?

-Санал тоолох машины хувьд бүгдийг нь Төрийн ордонд авч ирээд шинэ саналын хуудас уншуулж мащинаа шалгаж болно ш дээ. Одоо хяналтын тооллого хийө гэхээр өнөөдер байгаа саналын хуудас нь яг сонгуулийн үеийнх мөн үү, биш үү гэдэг асуудал байна. Ингээд л цаашаа маргаан үргэлжилнэ. Тиймээс машинаа шалгаж болно гэж манай бүлэг хэлээд байгаа.

-УИХ-ын ажил явж байна. Зөвшилцеж байна гэсэн мөртлөө МАН-ынхан хуралд нэг ч удаа ирсэнгүй. Энэ нь цаанаа улс төрийн өөр шалтгаантай гэсэн тайлбар явж байна л даа?

-Сөрөг хүчин ингэж аашлах ёстой гэдгээр Ардын нам асуудалд хандаж байна. Сөрег хүчин, цөөнх болсон учраас бүхнийг бойкотлох ёстой. АН-ыг яаж муухай хараг-дуулах вэ гэх мэт асуудлыг бодоод байгаа юм. ийм үйлдэл хийх цаг биш. Дараагийн сонгууль хол байна. Ард түмэн МАН-д санал өгөхдөө АН-ыг, эвсэлүүдийг муухай харагдуулаарай хуудасыг бөглөөгүй ш дээ. МАН-аас гарч цөөнх болсон хүмүүс АН-ын үйл ажиллагааг тасалдуулах ийм л л зарчим барьж бай-гаа юм. Гэхдээ энэ байг дал нь хол явахгүй. Ямар асуудал дээр гацаад байна вэ гэдгийг иргэд харж байгаа. Түүнээс биш муу байлгахын тулд муулж байгаа, муухай харагдуулахын тулд ийм алхам хийж байгааг нь иргэд ойлгочихсон.

-УИХ-ын бүтэц бүрэлдэхүүн байгуулагдаж, ажил нь жигдэрч байна. Гэхдээ энэ бүгдийг хууль бус гэж МАН-ынхан үзээд байх шиг ээ?

-Өнгөрсөн парламентийн хамгийн сүүлийн байнгын хорооны дарга нарын томилгооны жи-шээ байна. Тэр сүүлчийн байнгын хороодын томилгооны асуудал дээр АН-ын гишүүд ороогүй. Тэгэхэд МАН-ынхан шууд томилоод л явчихсан. Болдог гэдгийг Ардын на -мынхан өерсдөө харуулсан. Парламент олонхио бүрдүүлээд ажлаа хийдэг хуультай. Энэ жи1игий1 МАН-ынхан зөндеө ха-руулсан. Ирц гэдэг асуудал яагаад байгаа юм Ирц бүрдвэл ажил явж байх ёстой. Өер жишзэ-гээр ярихад гишүүд гадаадад тэнээд явчихвал УИХ-ын ирц бүрдсэн ч ажлаа хийхгүй тэднийг хүлээгээд суугаад байх юм уу. Пар-ламентийн нэг онцлог нь ажил хаялт гэж байдаггүй.

-УИХ-ын бүтцээс гадна Засгийн газрын асуудал байна л даа?

-МАН шинэ Засгийн газрыг яаралтай байгуулж өгөх хэрэгтэй. Тэтэхгуй бол өөрсдөө их том асуудалд унана. Одоо . байгаа татварын орлого ямар хэмжээнд хүрсэн бэ. Санхүүгийн гадаад нөх-цөл юу болж ёайна. Хятадын эдийн засаг, нүүрс, төмрийн экспорт хэрхэх нь вэ гэх мэт баримт тоонууд Засгийн газарт байгаа. Яг өнөөдөр хөрөнгө оруулалтын бүх твлөв-лөгөө тасарчихсан. Санхүүжилт байхгүй байна. Ийм доошоо орчихсон нөхцөл байдлыг шинэ Засгийн газартаа хүлээлгэж өгөх гэж байгаа хүмүүс яарах хэрэгтэй ш дээ. Дараагийн хүмүүс нь ажлаа аваад яаж энэ төс-вийн жилийг давж гарах вэ. Дараагийн ард түмний нийгмийн байдлыг цааш нь хэрхэн авч явах вэ гэсэн хүнд асуудлууд байгаа.

 

Яг өнөөдөр зарагдаж байгаа байр, баригдаж байгаа байшин, тавигдаж байгаа зам, санхүүжүүлт хийгдсэн хөрөнгө оруулалт алга. Тендер зарлаад баахан ажил компаниудад өгчихсөн. Уг компаниуд хөрөнгө гаргаад ажлаа хийчихсэн байна. Хөрөнгийг нь төлөх мөнгө байхгүй. Энэ мөнгийг олж компаниудыг дампуурлаас гаргахгүй бол ажилгүйдэл бий болно. Ингээд бидний хийх ажил асар их хүндрэх нь. Ийм хүнд нөхцөлд дүлий оргиод хойш суух нь Ар-дын намын Засгийн газрынхны буруу.

-Хямрал айсуй. Хүнд жил болно гээд л байна. Тэгвэл эвслийн Засгийн газрын нэн тэргүүнд хийх ажил юу байх вэ. Ярилцаж байгаа зүйл байгаа л байх?

-Засгийн газрын зорилтууд, бүтэц бүрэлдэхүүнээ Ерөнхий сайд зарлана. Манай намын хувьд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө ажиллана. Харин би сонгогдсон УИХ-ын гишүүнийхээ хувьд харахад хамгийн эхэлж хийх ажил бол энэ төсвийн жилийг төлөвлөгөөний дагуу хэрхэн давах вэ гэдэг л байна. Энэ хөрөнгө оруулалтуудыг яаж тасралтгүй үргэлжлүүлэх вэ гэдэг энэ жилдээ хийх хамгийн чухал асуудал. Ийм санхүүгийн асуудал нь байгуулагдах Засгийн газрын 2012 ондоо багтааж шийдэх ихээхэн том даалгавар. Бид шийдчихсэн томоохон херөнгө оруулалтуудыг зогсоогоод тесвийн тодотгол хийж бүхнийг царцаагаад эхэлбэл дараа жил асар том аюул нүүрлэнэ. Тэгэхээр мөнге хаанаас босгох вэ. Таван толгойн эргэлтийг яаж хурдасгах вэ. Иргэдийн хувьцааг яаж үнэд хүргэх вэ гэсэн олон асуудал байна. Үүнийг одоо байгаа Засгийн газар хийхгүй байна ш дээ.

-Засгийн газрын мөрийн хотөлбөрөөсгадна бүтэц, бүрэлдэхүүнийг нь иргэд ихээхэн сонирхож байна л даа?

-Тодорхой байдлаар асуудлыг ярьж байна. АН-аас Х.Баттулга гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг гараад эвсэлтэй ярилцаж байгаа. Эндээс гарах шийдвэр өнөө, маргаашгүй эцэслэгдэнэ. Үүнээс манай бүлэг дээр яригдсан хамгийн чухал зүйл нь энэ парламентад олонхи гэж байхгүй, Тэгэхээр олонхигүй үеийн Засгийн газрыг тогтвортой ажиллуулах тухай асуудал байна. Гадаад зах зээлийн хувьд дээр хэлсэнчлэн 2008-2009 оных шиг уналт руу явах нь. Энэ уналтыг тэсч, давж гарах ганц арга нь төр тогтвортой байх. Хятадын удирдагч солигдож, эдийн засгийн нөхцөл нь өөрчлөгдөх гэж байдаг. Манай гол имгюртлогч орон шүү дээ, энэ улс. Тэгэхээр терийн тогтвортой байдал ирэх дөрвөн жилд юу юунаас чухал. Тиймээс энэ тө-рийн тогтвортой байдлыг хангах бүтэц бүрэлдэхүүний саналууд гарах байх. Нөгөө талаас Засгийн газ-рын бодлого зорилтуу-дыг хэрэгжүүлэх бүтэц бий болох ёстой. Засгийн газрын дэвшүүлэх хам-гийн том зорилт нь ажлын байр. Тиймээс Монгол хүн бүрийг ажилтай болгохын телөө ажиллана. Энэ мэтээс үндэслэн Хөдөлмөрийн яамыг бий болгох тухай асуудал яригдаад эхэлж байгаа юм. Мөн эрчим хүчний асуудал орхигдсоор ирсэн тул Уул уурхайн яамыг салгаж бодлогыг нь тусапсавалгаатай, эдийн засгийн хямралтай энэ үед Засгийн газрыг олон огцруулмааргүй л байна ш дээ. Ажлын эцсийг нь үздэг ийм Засгийн газар л байгуулагдах нь юунаас ч чухал байна.

-Эвслийн Засгийн газарт намууд ямар эрх хэмжээтэй орж ажиллах юм бол. Яамдаа хуваах гэх мэт ажил бас байгаа?

-Үүнийг ажлын хэсэг тохироод нэгдсэн мэдээ-лэл өгнө. Яг өнөөдөр хийгдэж байгаа яриа хэ-лэлцээрийг одоохондоо мэдэхгүй байна. Намын царга Ерөнхий сайд болно. Ерөнхий сайд болох хүн маань ямар зураг зурж суугааг одоохондоо мэдэхгүй нь.

-Таныг Боловсролын сайд болно гэсэн яриа гараад байна?

-Би сайд болох, болохгүй, хаана очих нь Ерөнхий сайдын эрх мэд-лийн асуудал. Боловсролын салбарт хийх ажлуудын саналыг боловсруулж намын мөрийн хөтөлбөрт оруулсан. Энэ бол УИХ-ын гишүүд тодорхой салбаруудыг яаж шинэчилж болох вэ. Хэр-хэн зөв зам руу чиглүүлэх вэ гэсэн бодлогод суурилж гарсан яриа байх. Бид ямар ажил хийх саналаа гаргах эрхтэй боловч үндсэн збвшббрбл нь Еөрнхий сайд дээр л хадгалагдана.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.