УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2014.07.01

Монгол Улсын баг тамирчид тасархай түрүүллээ

Спортын хатан хаан гэгдэх Хөнгөн атлетикийн тэмцээн манай улсад хоёр дахь жилээ амжилттай зохиогдлоо.

Тэмцээн өнгөрсөн амралтын өдөр Төв аймгийг Зуун мод хотноо нэг өдрийн турш болж  Азийн аваргууд нь тодорсон юм. Энэхүү тэмцээнд ОХУ буриад, Малайз, Хонг Конг, Макао, Монгол гэсэн таван орны өсвөрийн  шилдэг баг тамирчид оролцож хурд хүчний спортоор ширүүн өрсөлдсөн юм.

Харин УИХ-ын гишүүн С.Ганбаатар энэ үеэр Одонбаяр тамирчин бол монголын Усэйн Болт юм даа. Агуу тамирчин одоо 1986-1987 оны тэр рекордын эвдэхгүй байна шүү дээ. Энэ тамирчин нэг дойль урагшаа ахиулахын тулд гурван жил хөдөлмөрлөдөг байсан.

Өөрөө өөртэйгээ тэмцдэг ялангуяа монгол залуучууд хөнгөн атлетикийн тэмцээнээс спортын мастеруудаас суралцах,хичээллэх юм бол амьдрал сайжирна.

Аль  ч салбарт бай энэхүү хөнгөн атлетикийн спортын тамирчин шиг тэмцэгч, дайчин чадварыг ашиглаж чадвал хүн амьдралдаа аз жаргалтай явдаг. Хамгийн гол нь гадаадын олон тамирчид ирсэн. Таван улсын тамирчид монгол улсаар минь бахархаж байна.

Монголын тамирчид сайн оролцсонд итгэж байгаа гэхдээ шударгаар. Олон аваргууд эндээс төрөн гаргана гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.