С.Ганбаатар гишүүн хаврын чуулганыг ингэж дүгнэлээ
УИХ-ын хаврын чуулган 1 дахь өдөр хаалтаа хийсэн билээ. Энэ үеэр УИХ-д суудалтай нам, эвслийн бүлэг болон бие даагч гишүүдийн төлөөлөлөөс УИХ-ын хаврын чуулган хэр үр дүнтэй ажилласан гэж бодож байна? гэсэн асуултыг тавьсан юм.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Би бол хангалтгүй ажилласан гэдгийг шууд хэлнэ. Яг хувиар тооцоод ярьвал харамсалтай тоо гарна. УИХ бол Монголын ард түмний асуудлыг шийдэх гэж гарч ирсэн бүтэц. Гэтэл зарим тохиолдолд УИХ ард түмний асуудлыг шийдэх бус өөрсдөө бэрхшээл болчихоод байгаа нь харамсалтай. Эцэс төгсгөлгүй л баахан томилгоо, халаа сэлгээ ярьлаа. Холиод солих гэж байгаа бол хурдан соль. Юунд нь хатаж үхэх гэж байгаа юм шиг ингэж татганадаг байна аа. Асуудлаа ярьмаар байна.
Асуудлаа ярихдаа гаргалгаатай, тооцоо, үндэслэл, судалгаатай, эрдэмтдийн буюу тухайн асуудлыг илүү сайн мэддэг хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт гаргуулбал талцаж маргах нь багасна.