Манайхан "Чингис хаан " гран прид багаараа түрүүллээ
“Чингис хаан" гранпри олон улсын жүдо бөхийн тэмцээн
2014.07.07

Манайхан "Чингис хаан " гран прид багаараа түрүүллээ

 Монгол    Улсын Ерөнхийлөгчийн    ивээл дор зохион байгуулж буй “Чингис хаан" гранпри олон улсын жүдо бөхийн тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өнгөрлөө, Энэ жилийн тэмцээнд дэлхийн 40 орны тамирчин ирж оролцохоор мэдүүлгээ өгсөн ч 27 орны 285 жүдоч ирж, бяр хүчээ үзсэн юм.

Мөн шүүгч, мэргэжилтнүүд гээд 50 гаруй орны төлөөлөл тус тэмцээний үеэр манай оронд зочиллоо. Дэлхийн цом нэртэйгээр анх зохион байгуулагдаж байсан тус наадам өнгөрсөн жилээс зэрэглэл ахиж, гран при болж өргөжсөн юм.

Олимпын оноо цуглуулах тэмцээний цувралд багтсан учир түрүүлсэн тамирчин 300 оноо, мөнгөн медаль хүртсэн жүдоч 180 оноо авах бол хүрэл медалийг 120 оноо дагадаг учраас дэлхийн чансаагаараа дээгүүр яваа жүдочид гран при тэмцээнийг алдахгүй оролцдог. Мөн “Чингис хаан” гран при тэмцээнд ирэх сард болох дэлхийн аваргын тэмцээний өмнө болж байгаа гэдэг үүднээс тамирчдад чансаагаа ахиулах сүүлийн боломжийг өгч байгаа билээ.

Олон улсын жүдогийн холбооны алтан карт авлаа

Аливаа тэмцээний нээлт, хаалтын ёслол үзэгчдийг татдаг. Тэгвэл Монгол улс төрийн дууллаар эгшиглүүлэн эхэлсэн нээлтийн үеэр Олон улсын жүдо бөхийн холбооноос    Монголын жүдо бөхийн  холбооны ерөнхийлөгч Х.Баттулгад "алтан карт" гардуулсан юм.

Олон улсын жүдогийн холбооноос тодорхой маршрут гарган жүдогийн аялал маягаар тэмцээн зохион байгуулдаг. Энэ маршрутад манай улсын зохион байгуулдаг "Чингис хаан" гранпри тэмцээн багтаж байгааг тус картаар баталгаажуулж буй юм.

Энэ жилийн гран при тэмцээнд олон орны бөх ирж хүч үзсэнээс гадна олон ч улсын үзэгч ирж өерийн орны бөхөө дэмжиж байсан.

Тэдний дундаас Япон, БНСУ, БНАСАУ зэрэг орны хөгжөөн дэмжигч хамгийн олон байлаа.
Олимп, дэлхийн аваргаас дутахааргүй гран при

Энэ нь Азийн оронд болж байгаа мөн тус орнуудаас манай улсад ажиллах хүч ихээр төвлөрсөн зэрэг шалтгаанаас үүдэлтэй биз ээ. Манай орны хөгжөөн дэмжигчдийн хувьд голдуу жүдогоор хичээллэдэг хүүхэд залуус үнэнч фанат байлаа. Олимп, дэлхийн аваргаас дутахааргүй гран при Энэ удаагийн гран при тэмцээнд ОХУ маш хүчирхэг багтай оролцлоо.

2012 оны Лондонгийн олимпод Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, олимпын аварга Н.Түвшинбаярыг ялж, аварга болсон ОХУ-ын тамирчин -100 кг- ийн жинд барилддаг Тайгир Хайбулаев болон Дэлхийн аваргын мөнгөн медальт, Европын аварга, -90 кг-д барилддаг Крилл Динисов нар манай улсыг зорьж ирсэн.

Мөн Канад улсын тамирчин, Лондонгимн олимпын хүрэл медальт Антоун Валиус -81кг, Узбекстан Улсын тамирчин, олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Абдул Тангерейв +100кг, Олимпийн хошой хүрэл медальт, Дэлхийн хошой аварга Ришод Собиров -ббкг, БНСУ-ын тамирчин Дэлхийн хошой аварга, олимпын мөнгөн медальт Ван Ки Жун -81 кг, Унгар улсын тамирчин Олимпын мөнгө, ДАШТ-ний гурван хүрэл медальт Миклос Унгвари, БНАСАУ-ын тамирчин Дэлхийн аварга Кион Сол -78кг, Герман улсын тамирчин Лондонгийн олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Димитри Петерс -ЮОкг, Чех Улсын тамирчин дэлхийн аваргын хошой хүрэл медальт Лукас Крпалик тэргүүтэй дэлхийд данстай бөхчүүд өрсөлдсөн.

Өмнө нь манай улсын тэмцээнд улс орнуудын хоёрдугаар баг ирдэг байсан бол энэ удаа олимп, дэлхийн медальтай шигшээ багийн тамирчид ирж зодоглосон нь манай улсад жүдо бөх хэрхэн хөгжиж байгааг харуулах биз ээ.

Анхны медаль манайх Манайх зохион байгуулагч орны давуу эрх эдэлж, жин тус бүрд дөрвөн жүдоч барилдахаар болсон. Мөн тэмцээний оноолтын үеэр олон тамирчин гоц мөргөсөн нь багийн дүнгээрээ дэлхийд дээгүүр явж байгаагийн илрэл болсон билээ. Тэмцээний эхний өдөр хөнгөн жингийн барилдаанууд болов, Энэ өдрийн медалийн төлөөх хамгийн эхний барилдаан эмэгтэй -48 кг-ийн жингийн хүрлийн төлөө манай бөх Г.Отгонцэцэг болон БНАСАУ-ын бөх Ким Сол Ми нарын дунд өрнөж, манай бөх ялснаар анхны медаль нутагтаа үлдсэн.

Тус месаль булган сүүлтэй байж, хүрэлийн төлөөх барилдаануудад -52 кг-ын жинд М.Бундмаа, А.Цолмон, -66 кг-ийн жинд Д Алтансүх нар ялсан юм. Харин энэ е.1 финалийн барилдаан буюу аваргын төлөө манайхаас гурван тамирчин барилдсан. -48 кг-ийн жинд гавьяат тамирчин, дэлхийн аварга М.Уранцэцэг БНСУ-ын бөх Жеон Бо Кионтой аваргын төлөө барилдаж, сүүлийн 20 секундэд хэвтээгээс шахаж, цэвэр ялсан.

Харин -60 кг-ийн жинд барилдсан ОУХМ Г.Болдбаатар Эрик Такабатетэй барилдаж ялснаар медалийг эх орондоо үлдээсэн. Энэ өдрийн барилдаанаас найдлага тавьж байсан барилдаануудын нэг нь -66 кг- ийн жингийн аваргын төлөө Японы бөх болон ОУХМ Д.Төмөрхүлэг нарын дунд өрнөсөн аваргын төлөөх барилдаан. ОУХМ Д.Төмөрхүлэг энэ барилдааны үеэр идэвхгүй барилдаж байгаа шалтгаанаар хоёр ч удаа торгуулсан.

Аль аль нь.оноо авч чадалгүй барилдааны цаг дууссанаар Японы бөх аварга болж, манай бөх мөнгөн медаль хүртсэн. Харин хоёрдахь өдөр -63, -70, -73, -81 кг-ийн жингийн барилдаанаар үргэлжлэв. Эмэгтэйчүүдийн -63 кг- ийн жинд барилддаг Ц.Цэрэннадмид Казахстаны бөхтэй хүрэлийн төлөө барилдаж, ялснаар хоёрдахь өдрийн анхны медалийг энгэртээ гялалзуулсан. Үүний дараа эмэгтэйчүүдийн -70 кг-ийн жинд барилдсан ОУХМ Ц.Наранжаргал хэсгээсээ нэгээр гарч, БНСУ-ын бөх Хван Е Султай аваргын төлөө барилдаанд ялж, гуравдахь алтан медалийг хүртсэн.

Үүний дараа олимпын хүрэл медальт, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар -73 кг-ийн жинд барилдан Иран, ОХУ-ын бөхийг ялж, хэсгээсээ гарсан ч хагас шигшээ барилдаанд Г.Одбаярыг ялж, аваргын төлөө Гүржийн бөх Нугзари Таталашвилтай барилдаж ялагдсанаар мөнгөн медаль хүртсэн.

Хоёрдахь өдрийн барилдаануудаас манайхан хамгийн тааруу амжилт үзүүлсэн жин бол -81 кг. Тус жинд бусад жингийн адил мөн л дөрвөн жүдоч зодоглосон ч манайхан хэсгээсээ ч гарч чадаагүй. Ингээд гуравдахь өдөр үнэмлэхүй жингийн барилдаанууд бол, олимп дэлхийн аваргуудын дунд гал ассан өрсөлдөөн өрнөсөн.

Хэдийгээр манайхаас үнэмлэхүй жинд бөхчүүд цөөн ч -100 кг-ийн жинд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр олимпын алт, мөнгөн медаль хүртсэн учраас бидэнд боломж бий. Энэ удаагийн тэмцээнд аварга маань зодоглоогүй ч манайхаас +100 кг-д Б.Тэмүүлэн, эмэгтэйчүүдийн -78 кг-ийн жинд О.Мөнхцэцэг нар хүрэл медалийн төлөө барилдаад ялагдсан. Харин энэ өдрийн сонирхолтой барилдаануудыг олимпын аварга, ОХУ-ын бөх Тайгир Хайбулаев үзүүлж, аварга болсон.

Ийнхүү манай жүдогийн шигшээ багийнхан гурван алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэж медалийн чанараараа нэгдүгээр байрт шалгарлаа. Харин хоёрдугаар байрт гурван алт, нэг мөнгө, таван хүрэл авсан Японы баг шалгарч медалийн тоогоороо манай багтай тэнцсэн.

М.Уранцэцэг: Сүүлийн барилдаан эгзэгтэй юм болсон.

Гавьяат тамирчин, Дэлхийн аварга М.Уранцэцэгээс тэмцээний талаарх сэтгэгдлийг нь сонслоо. 

-Хамгийн сүүлийн барилдааныг үзэж суухад ёстой нэг хамаг биеэ барьсан.Сүүлийн хэдхэн секундэд л барилдааны хувь заяа шийдэгдсэн шүү дээ?

-Сүүлийн барилдаан ёстой эгзэгтэй юм болсон. 20 секунд үлдсэн байсан. Би хоёр ч торгуультай хожигдож байсан л даа. Босоогоос мэх хийвэл яагаад ч амжихгүй болсон. Тэгээд л хэвтээ барилдах юм байна гэж бодоод 13 секунд дараад ялсан. Солонгосын бөх бол их сайн. Дэлхийн аваргын өмнөх тэмцээн учраас маш сайн бөхчүүд ирж өрсөлдлөө.

-Ирэх сард дэлхийн аваргын тэмцээн болно. Дэлхийд чансаагаараа нэгд яваа шүү дээ?

-Энэ удаагийн тэмцээний оноог одоо өгнө. Одоо бол гараагүй байгаа. Хоёрт Бразилийн бөх явж байгаа.

-Ганцхан сарын дараа дэлхийн аварга...

-Дэлхийн хошой аварга болно оо. Ц.Оюунгэрэл: Онгоц хүрэлцээгүй учраас зарим орны тамирчид ирж чадаагүй

Олимпод ордог спортын төрлүүдээс манай улсад зохион байгуулагдаж буй тэмцээнүүдээс чансаагаараа хамгийн өндөрт орж байгаа нь жүдогийн олон улсын гран при тэмцээн.Тийм ч учраас тус тэмцээн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй. Ингээд тус тэмцээний талаар ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэлээс дараах асуултад хариулт авлаа.
-“Чингис хаан" дэлхийн цомын тэмцээн гран при болж зэрэглэл ахиад хоёр дахь удаагаа зохион байгуулагдлаа. Улам л өргөжсөөр...?

-Жүдогийн холбооныхон маань Монголдоо дэлхийд зэрэглэл өндөр тэмцээнийг зохион байгуулж байна. Энэ тэмцээнд 50 гаруй орны төлөөлөгч, 27 орны тамирчин 400 гаруй хүн манай оронд ирсэн нь ид жуулчны улиралд спортын аялал жуулчлал болж байна. Мөн дэлхийн нэр алдартай тамирчид манай оронд ирлээ. Ирж амжаагүй зургаан орны тамирчин байгаа. Жуулчны улирлын ид ачааллын үе учраас онгоц хүрэлцээгүй.

-Насанд хүрэгчдийн дэлхийн аваргын тэмцээнийг бид улсдаа зохион байгуулах тал дээр бодож төлөвлөсөн зүйл бий юү?

-"Чингис хаан" тэмцээн маань зэрэглэл арай доогуур байсан ч өссөн. Дэлхийн аваргыг авахын тулд бид үүнийгээ хэдэн жилийн турш дараалан сайн зохион байгуулах ёстой. Тэгж байж сайн өрсөлдөнө. Монголын жүдо бөхийн холбооны үйл ажиллагаа жигдэрсэн учраас бидэнд боломж бий. Гэхдээ ганцхан асуудал нь байр.

Өнөөдөр л гэхэд хүрэлцэн ирсэн 27 орны тамирчин бие халаалтаа хийх бэлтгэлийн заал хүрэлцээгүй байна. Тиймээс бие халаалтын заалыг нэмж барих шаардлагатай.

-Олон улсын жүдогийн холбооноос бидэнд алтан карт гардуулсан. Олон улсын жүдогийн холбооны аялал жуулчлалын хуваарьт албан ёсоор "Чингис хаан" гранпри маань орчихлоо. Манай зүгээс үүнийг дэмжих ямар бодлого барих вэ?

-Өнгөрсөн жилээс Монголын аялал жуулчлалын календарьт энэ тэмцээнийг албан ёсоор оруулсан байгаа. Бид өнгөрсөн арваннэгдүгээр сараас эхлэн олон улсын түвшинд энэ тэмцээнээ сурталчилсан. Мөн манай яамны төсвөөс