Нийгмийн бодлогын эрх зүйн орчныг сайжруулна
Нийгмийн бодлогын байнгын хорооны хаврын чуулганаар батлах шаардлагатай олон хуулиуд хүлээгдэж байгаа хэмээн байнгын хорооны дарга Д.Батцогт хэлсэн байна.
Тухайлбал бүх шатны боловсролын тухай хуулиудыг өөрчлөхөөс эхлээд хүүхэд харах үйлчилгээний тухай, төрөөс эмийн талаар баримтлах бодлого, эрүүл мэндийн даатгалын тухай, хөдөлмөрийн тухай хамтын тэтгэврийн тухай зэрэг олон хуулиудыг хэлэлцүүлэгт бэлтгэж байгаа юм байна.
Тогтоолоор улсын хэмжээнд эмнэлгийн барилгын хэрэгцээ шаардлага. Орны тоог төлөвлөх дуусаагүй барилгыг төсвийн болон төсвийн бусад эх үүсвэрээр ашиглах. Эрүүл мэндийн салбарт хийгдэх барилгын техник технологи эдийн засгийн үндэслэл зураг төсвийг мэргэшсэн байгууллагаар хийлгэх.
Эмнэлэгийн эзэмшил газарт хууль бусаар хувь хүн албан байгууллага аж ахуй нэгжид олгосон газар эзэмших эрхийг гэрчилгээг зуцлах. Ашиглаагүй газрын зөвшөөрлийг хүчингүй болгох чиглэлээр арга хэмжээ авч ажиллахыг засгийн газарт үүрэг болгосон гэж УИХ-ын гишүүн Байнгын хорооны дарга Д.Батцогт хэллээ.