Бүжигчин гишүүн
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Латин Америк бүжгээр хэнийг ч дагуулахгүй гэвэл та итгэх үү. Турахын тулд бүжгээр хичээллэж эхэлсэн эрхэм түшээ маань өдгөө бүж гээ хаяж чадахгүй болтлоо "амташсан" гэнэ. Ямартай ч гишүүн бүжгээр хичээллэж эхэлснээсээ хойш есөн кг туржээ. Түүнчлэн тэрбээр энд тэнд уулзалт хийхээр очихдоо хамтдаа бүжиглэж, дунд нь орж нүүр хагарч чадсанаар хүмүүсийн итгэлийг маш амархан олдог. Хамтдаа бүжиглэж, дуулаад ирэхээр хүмүүс нь эхэндээ ангайж, алмайрч байснаа хэсэг хугацааны дараа дундаа орж наргидаг байна.
Мөн тэрбээр шаггүй сайн "зодоонч". Каратегийн гуравдугаар даамтай аж. Хүүхэд байхдаа энэ спортоор хичээллэж багагүй амжилт олж байсан талаар ойр тойрныхон нь ярьдаг. Тэгэхээр түүнийг нударгаар дийлнэ гэвэл шаггүй даваа давах болох биз.
Эрхэм гишүүний хобби нь гадаад оронд явахдаа тус улсын онцлогийг харуулсан аяга цуглуулах дуртай. Мөн хөргөгчин дээр наадаг жижигхэн наалтыг үнэ хайрлалгүй авдаг зуршилтай. "Аяган дотроо хөргөгчин дээр наадаг наалтаа хийгээд л таглачихдаг. Зай бага эзэлдэг гэхчлэн олон давуу талтай" хэмээн Ж.Энхбаяр гишүүн ярьж байсан. Тэрбээр одоо АНУ-ын цагаан ордноос авсан аягандаа цай уудаг юм билээ.