Г.Баярсайхан K Water байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан БНСУ-ын K Water байгууллагын гишүүдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтад БНСУ-ын Дайжин их сургуулийн Профессор Suk-hwan Jang, Smart Water Grid Судалгааны багийн захирал Kyung-taek Yum, Солонгосын шинжлэх ухааны болон инженерийн хамтын ажиллагааны Институтын ерөнхийлөгч Dal-sik Woo, Ус сувгийн удирдах газрын Техникийн бодлогын хэлтсийн дарга Б.Батсүх болон БОНХЯ-ны холбогдох мэргэжилтэнүүд оролцлоо.
K Water байгуулага нь усан хангамж, зохистой хэрэглээ, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллага юм.
Манай улсад ухаалаг усны хэрэглээг бий болгох, бага оврын цэвэрлэх байгууламж барихаар төлөвлөж буйгаа Дайжин их сургуулийн Профессор Suk-hwan Jang дуулгалаа. Усны ухаалаг хэрэглээг нэвтрүүлсэн загвар хороолол бий болгохоор судалгаа хийж байгаа юм байна.
Байнгын хорооны даргын хувьд усны зөв зохистой хэрэглээг бий болгоход анхаарал хандуулж байна.
Тэрээр “Монгол Улс Туул болон томоохон гол мөрнийг ашиглаж хөгжих боломжтой. Солонгос улс Хан мөрний усыг хамгаалах чиглэлд эрчимтэй ажиллаж ирсэн. Таныг байгаль орчныг хамгаалах чиглэлд анхаарлаа хандуулж, хамгаалж ирснийг сонслоо. Усны ухаалаг хэрэглээг бий болгох бидний санаачилж хамтран хэрэгжүүлэх ажлыг дэмжин гэдэгт найдаж байна” гэсэн юм.
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан “Байнгын хорооны даргын хувьд усны зөв зохистой хэрэглээг бий болгоход анхаарал хандуулж байна. Уул уурхайн ашиглалтын үйл ажиллагаатай холбоотойгоор усны нөөц багасах, гол мөрөн ширгэх муу нөлөө гарч байсан. Үүнийг таслан зогсоох, усны ухаалаг хэрэглээг бий болгох бодлого, төсөл хөтөлбөрийг дэмжин ажиллаж байгаа. Энэ тал дээр хамтран ажиллахдаа таатай байна” гэсэн юм.
БНСУ-д дөрөв дэх удаагийн олон улсын усны форум “HUDRO-ASIA-2014” сэдвийн дор энэ өдрүүдэд үргэлжилж байгаа юм байна.