Гацууртыг стратегийн орд болгохыг шүүмжлэв
Урт нэртэй хуулийн хэрэгжүүлэх журмыг өөрчлөх асуудал яригдаж байгаа. Гэвч урт нэртэй хуулийн бүсэд байгаа зарим ордыг стратегийн ордны жагсаалтанд хамруулах замаар ашиглах журмыг өгөх гэж байгааг гишүүд шүүмжилж байна.
Энэ нь өнөө маргаашаа харсан ахлам бөгөөд ийнхүү хуулийн цоорхойг ашиглаад ногоон бүсэд маш том алтны үйлдвэрлэл явж болохгүй гэв.
УИХ-ын гишүүн, БОХХАА-ны байнгын хорооны дарга Г.Баярсайхан:
Ногоон бүсэд хамрагдаагүй талбайд олборлолтоо явуулаад ногоон бүсэд байгааг нь урт нэртэй хуулиараа зохицуулаад явах нь зүйтэй.
“Синтерра гоулд” компани урьд нь “Бороо гоулд” нэртэй компани байгуулж Бороогийн 45 тонн алтыг ямар ч татваргүй шахам зөөж гаргасан удаатай.
Харин тэд Гацууртын ордыг хэдийнэ эзэмшилдээ авчихсан бөгөөд үндсэн ордыг ухахын тулд алтны татвар хоёр дахин багассан үеийн ашиглахаар шийдсэн бололтой.
Гэхдээ Гацууртын ордын 34 хувийг төрд өгөх замаар урт нэртэй хуулийн улаан шугамыг давах гэж байгаа нь нэг ёсондоо төрд өгсөн авилгал гэж үзэж байна.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:
Төрд нь ордын 34 хувийг үнэгүй өгье гэж байгаа нь сайндаа биш, урт нэртэй хуулийн хил заагт орсон 31 тонн алтыг авах гэсэн санаа. Татвар бага нөхцөлд алтаа ашиглаад хэрэг байна уу. Нэг хоёроор нь Урт нэртэй хуулийн хязгаараас нь ордыг гаргаад байвал ямар хэрэг байх вэ хэмээсэн юм.
Нийслэлчүүдийн ундны усны эх булаг болсон Гацууртын ордыг анхааралдаа авах хэрэгтэй байна.