УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2014.04.02

С.Ганбаатар: Анх бид зардлынхаа тооцоог буруу хийсэн

Монгол улсын засгийн газар, Нидерландын Рио тинто компанийн хооронд асуудал үүссэн гэж хэлж болно.

Тодруулбал:  Тэд өөр хоорондоо нэг нэгнээ үгүйсгэж мэдээллийг гаргах болсонтой холбоотой. МУ-ын  ЗГ-аас Рио тинто байр сууриа илэрхийлэхгүй, асуудлыг удааж байна гэж тайлбарлаж байгаа юм.

Харин Рио тинтогийн зүгээс Монголын засгийн газар далд уурхайг ашиглах талаар эцэслэн шийдэхгүй байгааг илэрхийлсээр байгаа юм. Оюутолгойн төсөл бол Монголын эдийн засгийн гол хөдөлгүүр гэж нэрлэж болно. Тодруулбал:  Эрдэнэт үйлдвэрээс нөөцийн хэмжээгээрээ долоо дахин их том уурхай юм. 

Зөвхөн үр ашгийн нөөцийг хүргэвэл 3 тэрбум 775 сая тонн хүдэр, 19 сая тонн зэс, 810 мянган тонн алт, 5.905 тонн мөнгө, 75.500 тонн молибден байгаа юм. Өнөөдрийн байдлаар Эрдэнэт үйлдвэр улсын төсвийн 60%-ийг бүрдүүлж байна.

Одоогоор 30 жил ашиглаад байна. Харин оюутолгойн төсөв дангаараа бүрдүүлэх чадвартай төдийгүй  Эрдэнэтээс 7 дахин том гэхээр ямар хэмжээний ашиг авчрах нь ойлгомжтой. Харин өнөөдрийн байдлаар далд уурхай ашиглаж эхлэх үү, үгүй юу гэдэг асуудал засгийн газрын түвшинд яригдаж байна.

Рио тинто компаний зүгээс анхны хөрөнгө оруулалтыг 4 тэрбум ам доллар байхаар тооцож Монголын талын ноогдох ашгийн хэмжээг нэмэгдүүлэх тохиролцоо хийсэн. Харин Рио тинто анхны хөрөнгө оруулалтаа 7-9 тэрбум ам доллар болгон өсгөсөн гэсэн мэдээлэл гарсан. Энэ нь төсөл гацаанд ороход хүргэсэн гэж мэргэжлийнхэн үзэж байна. Учир нь Монголчууд анхны хөрөнгө оруулалт болох 4 тэрбум долларын өрийг нөхсөний дараа Монголын талын эзэмшил 50-иас доошоо хүрэх боломжтой болно.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: “Одоо зардал өссөн. Анх бид зардлынхаа тооцоог буруу хийсэн. Одоо далд уурхай дээр надад 4 тэрбум ам доллар хэрэгтэй. Цаашид 14 ам доллар хэрэгтэй байна гэсэн Үүний цаад санаа нь “Монголчууд аа та нарт өгөх ёстой ноогдол ашиг бүр байхгүй болно шүү” гэсэн үг. Есөн жил татвар өгөхгүй. Дээр нь нэмээд ноогдол ашиг маань огт байхгүй болно гэсэн санаа.”

Тэгэхээр хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэх тусам Монголчуудын хүртэх ашиг багасна гэж эдийн засагчид үзэж байна. Техник эдийн засгийн үндэслэлд зааснаар Монголчууд 2017-2019 онуудаас ноогдол ашгаа авч эхлэх ёстой. 

Өөрөөр хэлбэл Монголын төр 34%-ийнхаа ноогдол ашгийг авна гэсэн үг юм. Харин Оюутолгойн 66%-ийг эзэмшигч компани үйл ажиллагааныхаа тайланг гаргасан. Тэдний зүгээс санхүүжилт гацсан шалтгааныг мөн л Монголын ЗГ-тай холбож байгаа юм. Төлөвлөснөөр 3-р сарын 31-нээр эхний санхүүжилтийн хугацаа дуусч хоёрдахь санхүүжилт хийгдэх учиртай. Гэвч тодорхойгүй шалтгаанаар хойшлоод байна.

Тэгэхээр нэг талаас Монголын засгийн газар Оюутолгой компани анхны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж манай талд шахаа үзүүлсэн гэж болно. Харин нөгөө талаас Рио тинто хөрөнгө босгохын тулд ОУ-ын 16 банкаас хөрөнгө босгох гэж зардал чирэгдэл гаргаж байгааг монголчууд ойлгоогүй гэх мэдээллүүд гарчээ.

“Биет болон биет бус хөрөнгө гэж лицензийг барьцаанд тавих юм бол үндсэндээ 16 банкны барьцаанд очно.  Рио тинто Монголоос гарна гэсэн үг. Зарим нэг хөрш орны юм уу, бид 16 банкны 4 нь улсын банк байгаа. Дөрвөн улсын засгийн газартай ярина. 12 олон улсын банктай ярина гэсэн үг. Тэд үндсэндээ муу зээлийн багцанд оруулсан бол биднийг хэнд ч зарж болно гэсэн үг” хэмээн УИХ-ын гишүүн С.Ганбаатар хэлэв.