Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.Дамба
2014.01.17

Д.Дамба: Эрдэс баялгийн салбарт төрийн оролцоог багасгах ёстой

Хариуцлагагүй уул уурхайгаас болж байгаль орчин сүйдэж байгааг олон хүмүүс ярьдаг. Үнэндээ энэ бүхэн нь төрөөс уул уурхайн салбарт нэгдэн тогтвортой бодлого баримталж чадахгүй байна гэж энэ салбарт ажиллаж байгаа хүмүүс хэлж байна.

Ялсан нам улс төрчид сонгогчдод таалагдахын тулд салбарын хөгжлийг боймолж будлиулсан шийдвэр гаргаж ирсэн. үүнээс болж газрын баялгаас хангалттай ашиг хүртэхгүй, эдийн засгаа дээш татаж чадахгүй байна гэж олборлогчид үзэж байна.

Монгол банкинд алт тушаавал 2.5 хувь, арилжааны банкинд тушаавал 5 хувийн татвар төлнө. Энэ шат яг одоогоор хэлэлцүүлгийн шатанд яваа. Хууль батлагдсанаар алтныхан алтаа нуух шаардлагагүй болно гэж хэллээ. Улсын хэмжээнд 240 гаруй компани 500 гаруй алт олборлох лиценз эзэмшиж байгаа. Гэхдээ идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа 50 компани л байгаа гэлээ.

Монгол улс 2007-2008 онд жилдээ 25 тонн алт олборлож байсан бол 2012 онд гурван тонн болтлоо буурсан нь урт нэртэй хууль өсөн нэмэгдэх орлогын тухай гээд алт олборлолт, тушаалтыг дөнгөлсөн хуулиас болсон гэж хэлж байна. харин нүүрс, зэс экспортлогчид гадаад зах зээлд монголын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх хэрэгтэй гэдгийг хэлж байна.

Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.Дамба:

Уул уурхайн салбар тэр чигтээ бизнесийн салбар. Энэ салбарт төр зөвхөн зохицуулалт хийх ёстой. Хувийн хэвшил энэ салбарыг авч ёстой гэдэг комцевц бодлогын баримт бичгийн гол амин сүнс нь байгаа. Мөн цаашлаад уул уурхайн салбарын татварын, эрх зүйн орчин тогтвортой байх талаас нь анхаарах. Үүний тулд салбарын эрх ашигтай холбоотой томоохон бодлогын шийдвэрүүд гаргахад гурван талын оролцоог хангасан бодлогын зөвлөлтэй болох заалт орж байгаа.

Эрдэс баялгийн салбарт төрийн оролцоо маш бага байх ёстой гэдгийг чуулганд оролцож байгаа хүмүүс дуу нэгтэйгээр хэллээ.