Б.Бат-Эрдэнэ: Оюутолгой татварын таатай нөхцөлтэй хуулийг мөрдөх гэрээтэй
Алтны татварыг багасгасан асуудлаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэээс тодрууллаа.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ
Харин УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “УИХ-аар хэлэлцэх шаардлагагүй гэж буцаасан хуулийн төслийг олонх түрүү барьж, өөр нэрийн дор баталсан. Энэ хууль бол алт ухаж байгаа компаниудад хэт хөнгөлөлт өгөх тухайн суудлыг хөндсөн. Монголын ард түмэн өвөг дээдсийнхээ өвлүүлсэн нөхөн сэргээгдэхгүй баялгийг ашиглуулаад 2.5 хувийг нь татвар болгон авч үлдэхээр болчихлоо. Монголчууд бид авсан цалин, тэтгэвэр, бэлэн мөнгө бүхнийхээ 10 хувийг татварт төлдөг. Гэтэл нөхөн сэргээгдэхгүй баялгаа цөлмүүлээд 2.5 хувийн татвар авна гэсэн хуулийг Засгийн эрх баригчид баталчихлаа.
Энэ бүхний эсрэг бидэнтэй хамт зүтгэж явсан нөхөд тухайн үед Гэнэтийн ашгийн татварыг санаачлаад явж байсан. Өсөн нэмэгдэх роялти таван хувийн татвар бий болгосон. Тэд Оюутолгой компанид тогтмол татвар ноогдуулахыг эсэргүүцэж байсан. Гэтэл одоо 2.5 хувийн татвар тогтоочихлоо. Оюутолгой Монгол Улсад татварын таатай нөхцөлтэй ямар хууль байна тэрийг даган мөрдөх гэрээг Монгол Улсын Засгийн газартай байгуулсан.
Тэгэхээр энэ хуулийг баталснаар Оюутолгой гурван тэрбум ам.долларыг татварын хөнгөлөлт эдлэх эрхтэй болж байна гэсэн үг. Ашигт малтмалын тухай хуулийг баталснаар валютын ханш буух юм шиг яриад байна. Энэ нь Улаанбаатар хотын утааны хортой чанар буурсан, бараа бүтээгдэхүүний үнэ өсөөгүй гэдэгтэй адил зүйл болоод байна. Гэтэл бодит байдал дээр тийм зүйл болохгүйг тэгж ярьж байгаа хүмүүс мэдэж байгаа.
Татварын хэмжээ 2.5 хувьд хүрснээр Монголбанк алтны нөөцтэй болох ч валютыг нь худалдан авч гаргах асуудал үүсээд байна. Магадгүй өнөөдөр 2000 төгрөгт хүрэх гэж өнгөлзөөд байгаа ам.долларын ханш бүх алтаа ухаж, Монгол банкинд тушаасны дараа 20 мянган төгрөгт хүрэхийг үгүйсгэх аргагүй” хэмээв.