Дуншиж байгаа хууль хэзээ төрөх вэ
Наймдугаар сар. Найр, наадам дуусч намрын ажил эхэлсэн ид ачаалалтай улирал. Жил бүрийн энэ сард цэцэрлэгийн “дайн” эхэлдэг.
Цэцэрлэгийн хүүхдийн бүртгэл энэ сарын 25-наас эхэлнэ гэдэг сургаар зарим эцэг, эхчүүд бууриа сэлгэж, цэцэрлэгийн гадна хоног төөрүүлэх болжээ. Улсын хэмжээнд нийт 1017 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг аж. Үүнээс 764 нь улсынх харин 303 нь хувийн хэвшлийн цэцэрлэг. Харин нийслэлд нийтдээ 430 гаруй цэцэрлэг ажиллаж байгаагийн ердөө 178 нь улсын цэцэрлэг гэнэ.
Тэгэхээр танил талгүй л бол улсын цэцэрлэгт хүүхдээ оруулна гэдэг үлгэрийн далай болоод байгаа юм. Тиймээс ихэвчлэн хувийн цэцэрлэгт хүүхдээ өгнө. Хувийн цэцэрлэгийн төлбөр байршлаасаа хамаарч 120-550 мянган төгрөгийн хооронд хэлбэлздэг. Эдийн засгийн хямралтай өнөөгийн нөхцөлд энэ мөнгө бол хатуухан сонсогдоно.Тэр тусмаа нэг айлаас хоёр хүүхэд зэрэг сурах бол бүр ч хэцүү.
“Хүүхэд харах үйлчилгээний хууль”-ийг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, С.Ганбаатар нарын гишүүд өргөн барьж байсан.
Ийм л үед нэг хэсэг яригдаад байсан “Хүүхэд харах үйлчилгээний хууль”-ийг эцэг эхчүүд үгүйлж асууж байна. Хаврын чуулган завсарлахаас өмнө нийгэмд хэрэгтэй энэ мэт хуулиудаа баталчихаж болоогүй юм байх даа гэсэн яриа ч гарах боллоо.
“Хүүхэд харах үйлчилгээний хууль”-ийг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, С.Ганбаатар нарын гишүүд өргөн барьж байсан.
Улсын хэмжээнд 2-5 насны мянган хүүхэд буюу нийт хүн амын 7.4 хувь байгаагаас мянган хүүхэд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж чаддаггүй гэсэн судалгаа байдаг.
Цэцэрлэг хүрэлцэхгүй байгаагаас сүүлийн жилүүдэд эцэг эхчүүд бага насны хүүхдээ гэртээ цоожлох, эсвэл бусдад даатгаж орхих зэргээр тэднийг хамгаалалтгүй үлдээдэг явдал байсаар байгаа юм. Үндэсний Статитистикийн хорооноос хийсэн судалгааны үр дүнгээс үзэхэд, тав хүртэлх насны хүүхдийг нэгээс дээш цагаар гэрт нь ганцааранг нь, эсвэл 10 хүртэлх насны өөр хүүхдээр харуулж үлдээсэн хүүхдийн тоо нийт хүүхдийн найман хувийг эзэлж байна.
Уг шалтгааны улмаас өвлийн улиралд харж хандах хүнгүй гэртээ үлдсэн хүүхдүүд гэртэйгээ шатах зэрэг гэмт хэргийн золиос болох үзэгдэл их гардаг.
Тиймээс эдгээр хүүхдэд зориулж, тэдэнд хүрч үйлчилж чадах үйлчилгээний шинэ арга зам болох Хүүхэд харах үйлчилгээг судлан ийм хуулийн төслийг санаачлаад байсан юм. Олон ч эцэг эхчүүдийг баярлуулсан уг хуулийн төсөл гишүүдтэйгээ хамтдаа амарчихсан бололтой.
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг “Баруун европ, америк гээд хөгжингүй улс орнуудад гэрээр хүүхэд харах үйлчилгээ илүү хөгжсөн байна. Гэрээр харах үйлчилгээнд цөөхөн хүүхэд авдаг. Дээр нь эцэг эхийн хяналт маш сайн байдаг учраас хүүхдүүд эрүүл ахуйн шаардлага хангасан аюулгүй орчинд байж чаддаг.
Улсын хэмжээнд 2-5 насны мянган хүүхэд буюу нийт хүн амын 7.4 хувь байгаагаас мянган хүүхэд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж чаддаггүй гэсэн судалгаа байдаг.
Мэдээж зургаахан хүүхэдтэй харилцаж байгаа нэг багш гэдэг хүүхдүүдэд илүү их зүйл сургаж, хайрлах боломж нь бүрдсэн байдаг. Энэ утгаараа гадаадад улсын цэцэрлэг ч юмуу, олон хүүхэдтэй цэцэрлэгийн ангиас илүү эцэг эхчүүд цөөхөн хүүхэдтэй орчинд хүүхдээ өгөх сонирхолтой байдаг юм байна.
Үүнийг нь улсаас маш ихээр дэмждэг. Ийм үйлчилгээнүүдэд нийт хүүхдийн 60-70 хувь нь хамрагддаг болсон байх юм” гэж байсан.Энэ хуулийн төслийг улсын Ерөнхийлөгч хүртэл дэмжиж байсан. Гэтэл хэн нь дэмжихгүй, нам дарчихав. Цэцэрлэгт явж байгаа хүүхэд төрөөс санхүүжилт авдаг. Гэтэл улсын цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхэд энэ мөнгийг авч чаддаггүй.
Ийм тэгш бус тогтолцоог олон иргэд буруушааж байсан. Т
иймээс ч энэ хуулийн төслийн нэгэн давуу тал нь тэгш бус тогтолцоог халах байсан юм. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Цэцэрлэгт явж байгаа нэг хүүхэд улсаас дунджаар жилдээ 1.2-1.4сая төгрөгийн мөнгө авдаг. Цэцэрлэгт яваагүй хүүхэд яагаад энэ мөнгийг авахгүй, энэ санхүүжилтийг авахгүй хохироод байгаа юм бэ. Арван хүүхдийг та гэртээ харвал жилдээ 12 сая төгрөг авна гэсэн үг. Бүх хүүхдүүдэд эрх тэгш байх үүднээс гэртээ байгаа хүүхдүүдэд ч гэсэн ялгаагүй өгөөч ээ. Нэг хүүхдэд доод тал нь 1.2 сая төгрөгийн санхүүжилт байна гэж үзвэл хүүхэд харах үйлчилгээний хууль батлагдвал арван хүүхдийг та гэртээ харвал жилдээ 12 сая төгрөг авна гэсэн үг” гэж байсан.
Энэ хууль яагаад унтаа байдалд орчихов оо. Хуулийн төслийг эрэгтэй гишүүд дэмжихгүй байна гэж С.Ганбаатар гишүүн хэлж байсан. Хүүхэд нь үнэтэй цэцэрлэгт, эсвэл хувийн асрагчтай аюулгүй байдаг гишүүдэд гэртээ ганцаараа үлдсэн хүүхэд хэчнээн өрөвдмөөр болохыг мэдэхгүй байгаа байх.
Гэхдээ өөрийн хүүхдүүдийн адил бодож, санасан бол дэмжих л хуулийн төслийн нэг.
Үнэндээ цэцэрлэгт хүүхдээ хамруулчих юмсан гэж мөрөөдөж, өдөр шөнөгүй ажлаа алдан байж цэцэрлэгийн гадаа дугаарлаж байгаа эцэг эхчүүд уг хуулийг хүлээж байна.
Цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдийн эрх ашгийн төлөө “Зуун хувь цэцэрлэгт” гэсэн хөдөлгөөн ч өрнөж байгаа юм. Тус хөдөлгөөнөөс УИХ-ын гишүүдэд хандан “Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль”-ийг баталж, хэрэгжүүлэхийг удаа дараа хүссэн ч өнөөг хүртэл дорвитой хариу аваагүй байгаа аж.
Тиймээс тус хөдөлгөөний зүгээс УИХ-ын гишүүдэд хандан чин сэтгэлэээсээ “Хүүхдийн төлөө За” гэж хэлж, Хүүхэд харах үйлчилгээний хуулийг батлахыг хүслээ. Энэ удаад хүсэлтийг хүлээж авахгүй бол тус хөдөлгөөний зүгээс тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ хэмээн мэдэгдлээ