Б.Цогтгэрэл: Хоцрогдлоо давуу тал болгох нь чухал
Үйлдвэр хөдөө аж ахуйн яам Японы Нийгата мужийн зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр ҮХААЯ-ны дэд сайд Б.Цогтгэрэлтэй ярилцлаа.
Нийгата мужын албаны хүмүүстэй хийсэн уулзалтынхай тухай хэлнэ үү. Ямар асуудал дээр түлхүү ярилцав ?
Монгол-Японы харилцаа улам идэвхтэй сайжирч байна. Тиймдээ ч Японы талтай хүнд үйлдвэрлэл, металлургийн чиглэлд боловсон хүчин бэлтгэх зэрэг асуудал дээр хэлэлцэж байгаа болон үр дүнд хүрсэн ажлууд байна.
Мэдээж боловсон хүчин хамгийн чухал. Нөгөө талдаа аж үйлдвэрлэл, уул уурхайн салбарт бүх төрлийн метал хийц үйлдвэрлэх зэрэгт Японы Нийгата мужтай хамтарч ажиллах болно
Монголд метал хийц үйлдвэрлэлийн 40 гаруй аж ахуй нэгжүүд байдаг ч импортоор оруулдаг бүтээгдэхүүн нилээдгүй. Үүнд дээр ямар байр суурьтай байна вэ ?
Харин үүнийг л бодит ажил болгохын тулд ажиллах болно. Хэдий монголын хүнд үйлдвэрлэлийн салбар Японыхтой харьцуулах аргагүй ч хоцрогдлоо давуу тал болгон ашиглах нь чухал үр дүнтэй гэж бодож байна.
Манай улс жилдээ уул уурхайн салбарт хэдэн сая долларын тоног төхөөрөмж оруулж ирдэг.
Хоцрогдлоо гээд хөгжилтэй оронд ашиглагддагүй технологийг оруулж ирэх биш шинэ технологи нэвтрүүлэх нь эхний хэрэгжүүлэх ёстой ажил юм.
Дээрх ажлууд хэрэгжвэл хүнд үйлдвэрлэлийн салбарт ямар өөрчлөлтүүд гарах вэ ?
Манай улс жилдээ уул уурхайн салбарт хэдэн сая долларын тоног төхөөрөмж оруулж ирдэг. Түүнчлэн Япон, Солонгос улсуудаас хэдэн зуугаар нь машин болон дагалдах хэрэгсэлтэй нь худалдан авч байна.
Тиймээс эхний ээлжинд тэдгээрийн сэлбэгийг эх орондоо үйлдвэрлэж эхэлвэл импортын хараат байдлаа бага зэрэг бууруулж чадна гэсэн үг.
Тэгвэл хүнд үйлдвэрлэлийн салбарт хөрөнгө оруулалтын асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ ?
Хэрэв шаардлагатай боловсон хүчин бэлтгэгдээд, зах зээл нь бэлэн болчихвол хувийн үйлдвэрүүд рүү хөрөнгө оруулалт хийвэл үр дүнтэй гэдгийг Япончууд хэлж байна.
Монгол улс Европын холбооны улс руу гаалийн татваргүй барааг экспортлох болсон. Үүнд метал хийцтэй бүтээгдэхүүн байгаа болов уу ?
Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны дэд сайд Б.Цогтгэрэл
Тиймээс эдгээр асуудалд өндөр хөгжилтэй орны туршлагыг хэрэгжүүлж, нэвтрүүлэх нь манай орны хувьд ашигтай юм. Түүнд 7200 гаруй бүтээгдэхүүний нэр байгаа. Тэр дунд метал хийцтэй бараа бүтээгдэхүүн бий. Харин тэдгээрийг үйлдвэрлэх орчин, технологи алга байна.
Ер нь төмөрлөгийн үйлдвэрүүдээр дамжуулж ган боловсруулах, цаашлаад бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэр боломжтой вэ ?
Гангийн үйлдвэр барих асуудлыг Япон, Энэтхэг, Хятад, Герман зэрэг олон улстай ярилцаж байна.Харин цаасан дээр байгаа ажлыг бодит ажил болгохын тулд ажиллана
Танд баярлалаа.