2014.09.11

Э.Бат-Үүл: Энэ бол Цагдаагийн түүхэнд байгаагүй шинэ зүйл

Монгол Улсын Засгийн газрын тогтоол, Хууль зүйн сайд сайдын тушаалаар  нийслэлийн Засаг дарга Цагдаагийн Ерөнхий газрын даргатай зөвшилцөн Улаанбаатар хотын цагдаагийн газрын зохион байгуулалтын бүтцийг тогтоох үүрэг хүлээсэн.

Энэ дагуу Улаанбаатар хотын цагдаагийн байгууллагын бүтэц зохион байгуулалтыг тогтоох ажлын хэсэг гаргасан байна. Үүнээс үүдээд Улаанбаатар хотын цагдаагийн газрын даргыг сонгохдоо иргэдийн дунд санал асуулга явуулна.

Нэр дэвшигч нь Улаанбаатар хотын  иргэний аюулгүй байдлын талаар мөрийн хөтөлбөр боловсруулах ёстой юм. Ингээд цахим сүлжээгээр иргэдээс санал авч шинэ даргыг сонгох юм.

Харин энэ талаар “Цагдаагийн байгууллагын гол хэрэглэгч нь иргэд юм бол тэдний саналыг нь тусган авч цагдаагийн албаны даргыг сонгодог байя гэсэн зарчмын өөрчлөлтыг оруулж ирж байгаа юм” гэж Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч       Э.Бат-Үүл хэллээ.

Үргэлжлэлийг бичлэгнээс үзнэ үү