Д.Тэгшдэлгэр: Төсөв батлагдсанаас хойш ажлын зургийг 10 хоногийн хугацаанд ирүүлэх ёстой
Яамдын зүгээс тухайн тендерийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж ирүүлээгүйгээс өнгөрсөн дөрвөн сард зарлагдах ёстой 15 ажлын тендер шалгаруулалт хийгдээгүй байна.
ХААГ 2014 онд нийтдээ 277 багц тендерийн ажлыг шалгаруулах ёстойгоос өнөөдрийн байдлаар 229 ажил нь зарлагдчихсан ажлын гүйцэтгэл 80 гаруй хувьтай байна. Гэхдээ цаг хугацаандаа зарлагдалгүй хагас жил болж байгаа тендерүүд ч цөөнгүй байгаа юм. Харин тухайн тендерүүдийн дунд иргэдийн хамгийн их хүлээлт үүсгэж байгаа боловсролын салбарын тэр дундаа сургууль цэцэрлэгийн барилгууд багтаж байна.
ХААГ-ын ССОНХК-ийн дарга Д.Тэгшдэлгэр “Төсвийн ерөнхийлөн захирагч нар буюу яамдаасаа төсвийн хуулийн дагуу улсын төсөв батлагдсанаас хойш ажлын зураг төслөө 10 хоногийн хугацаанд ирүүлэх ёстой. Гэтэл өнөөдрийн байдлаар 14 ажил дээр огт зураг төсөл техникийн даалгавар ирээгүй байна. Зураг төсөл нь цагтаа ирсэн бол өдийд тендерээ зарлан, үнэлгээгээ хийгээд, гүйцэтгэгчээ сонгон шалгаруулаад ажлаа хийгээд явах боломжтой ” гэлээ.
Зураг төсөл нь цагтаа ирсэн бол өдийд тендерээ зарлан, үнэлгээгээ хийгээд, гүйцэтгэгчээ сонгон шалгаруулаад ажлаа хийгээд явах боломжтой
Нөгөөтэйгүүр тендер зарлагдалгүй цаг хугацаа алдсанаас болж тухайн төслийн зардал нь хэтэрдэг , улсын төсвөөс тавьсан хөрөнгөөр барьж байгуулах боломжгүй нөхцөл үүсч байгаа юм. Тиймээс тендер шалгаруулалтын ажлыг гацаанд оруулж байгаа яам агентлагийн удирдлагуудад хариуцлага тооцох шаардлагатай байгаа аж.
Өнгөрсөн онд гүйцэтгэх засаглалийн тэргүүний зүгээс бүх тендерийн ажлыг цаг хугацаанд нь зарлахад захиалагч байгууллагууд нь онцгой анхаарал хандуулахыг сануулж байсан. Гэвч асуудал шийдэгдээгүй тендер шалгаруулалтын ажил хугацаа алдсан хэвээрээ байна.
Үргэлжлэлийг бичлэгнээс үзнэ үү