Энхийг дэмжигчид баяраа тэмдэглэлээ
2012.05.28

Энхийг дэмжигчид баяраа тэмдэглэлээ

Манай улсын зэвсэгт хүчний цэрэг дайчид гадаадын олон оронд энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 10 жилийн ойд зориулсан ёслолын ажиллагаа өчигдөр Сүхбаатарын талбайд боллоо. Уг ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж, Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр, БХЯ, ЗХЖШын  дарга, НҮБ болон олон улсын бусад байгууллагын тө лөө лөгчид, Монгол Улсад суугаа гадаадын Элчин сайдууд, Батлан хамгаалах болон цэрэг агаарын цэргийн атташе нар, Улаанбаатар цэргийн хүрээний Зэвсэгт хүчний ангиудын бие бүрэлдэхүүний төлөөлөгчид оролцлоо.

Манай улсын цэрэг дайчид өнгөрсөн 10 жилийн хугацаанд Сьерра Леон, Афганистан, Чад, Судан, АНУ-ын төвийн команд, Баруун Сахар, Этиоп, Косо во, Конго, Гүрж, Ирак зэрэг улсад энхийг сахиулах ажиллагаанд үүргээ амжилттай гүйцэтгээд ирсэн юм. Одоогийн байдлаар 500 гаруй цэрэг харь оронд энхийг сахиулах үүрэг хүлээн ажиллаж байгаа бөгөөд давхардсан тоогоор 6000 га руй цэргийн албан хаагч энэ үйл ажиллагаанд оролцжээ. Жил бүрийн ойн арга хэмжээгээр гурван албан хаагчид “Шилдэг энхийг сахиулагч” медаль гардуулдаг байсан юм. Харин 10 жилийн ойгоороо дэд хурандаа Б.Бат-Эрдэнэ, М.Болдбаатар, Б.Ман дах баяр, ахлагч С.Батсайхан, түрүүч ахлагч М.Билигсайхан нарын таван дайчинг шагналаа.

Уг үйл ажиллагааны үеэр Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр, НҮБын Монгол Улсад суугаа суурин төлөөлөгч Сезон Синаноглу нар Монгол Улс энхийг дэмжих үйл ажиллагаанд оролцсоноор сүүлийн 10 жилд гадаад нэр хүнд өссөөр буйг онцолсон.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.