НИТХ-ын тэргүүлэгч Б.Саранчимэг
2014.09.23

Б.Саранчимэг: Тогтоолын төслийн хоёр дахь заалтанд нэмж тусгах саналууд гарсан

НИТХ-ын тэргүүлэгчид хуралдаж Улаанбаатарын хүн амын ундны усны аюулгүй байдлыг хангах хөтөлбөрийг хэлэлцлээ. Энэ хөтөлбөрийг 2018 он хүртэл хэрэгжүүлэхээр тогтоод байгаа юм.

Уг хөтөлбөрт Нийслэлчүүдийн ундны усны аюулгүй байдал нөөц гээд шийдвэрлэх шаардлагатай үүсэх эрсдлээс сэргийлэх бүх боломжийг тусгасан байна. Үүнд ундны ус бохирдох нийт 74 нөхцөл байгаа гэж тооцжээ.

Тиймээс үүнээс урьдчилан сэргийлэх 118 арга хэмжээг тусгасан талаар хөтөлбөрийг зохиогчид хэллээ. Хөтөлбөрийн хэлэлцэх үеэр НИТХ дахь байгаль орчин экологийн хороо болон МАН-ын бүлгээс дараах зүйлсийг хөтөлбөрт тусгах нь зүйтэй гэж үзсэнээ танилцуулсан юм.

НИТХ-ын тэргүүлэгч Б.Саранчимэг “Тогтоолын төслийн хоёр дахь заалтанд хөтөлбөрийн хэрэгжилтээс хүлээгдэж байгаа үр дүнд тодорхой хэмжээнд оруулж өгөхийг холбогдох албан тушаалтнуудад даалгах тухай заалтыг нэмж тусгах саналууд гарсан ”гэлээ.

Уг хөтөлбөрийг 2017 оныг дуустал хэрэгжүүлэх бөгөөд  22 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэх ажээ

Мөн цэвэр усаар машин угаадаг, нойлд хэрэглэдэг гээд анхаарах шаардлагатай асуудал олон байгаа юм. Хөтөлбөрт саарал ус хэрэглэх тухай албаныхан бас хэллээ. Наад зах нь цэвэр усаар машиг угаадаг явдлыг цэгцлэнэ гэсэн юм. Улаанбаатар хотын хүн амын ундны усны аюулгүй байдлыг хангах хөтөлбөрийг 2017 оныг дуустал хэрэгжүүлэх бөгөөд  22 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэх ажээ.

                     Дэлгэрэнгүйг бичлэгнээс үзнэ үү