Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг нээлттэй хэлэлцэв
МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа
2014.09.24

Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг нээлттэй хэлэлцэв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх “Иргэний танхим”-д Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн нээлттэй хэлэлцүүлэг боллоо.

Хэлэлцүүлгийг нээж, МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа хэлсэн үгэндээ “Энэхүү хуулийн агуулга нь Монгол Улсад телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн хөгжлийг дэмжих, үндэсний болон олон нийтийн ашиг сонирхолд нийцсэн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах, өрсөлдөөний таатай орчинг бүрдүүлэхэд чиглэгдэж буй” гэсэн юм. 

Хэлэлцүүлгийн эхэнд МТШХХГ-ын ШБТГ-ын дарга Г.Чинзориг Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн хэрэгцээ шаардлага, зорилго, хамрах хүрээ, агуулгын талаар товч танилцуулга хийлээ.

Монгол Улсад телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн хөгжлийг дэмжихэд чиглэгдэж буй юм

Уг хэлэлцүүлэгт МТШХХГ, ХХЗХ-ны дарга, мэргэжилтнүүд, Монгол Улсад телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудын төлөөлөл болон УИХ-ын гишүүн М.Батчимэг оролцсон бөгөөд Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлууд, түүнийг хэрхэн хуулиар зохицуулах боломжтой талаар санал солилцлоо. 

Уг хуулийн төслийг УИХ-ын энэ намрын чуулганы хуралдаанаар өргөн барихаар төлөвлөж буй ажээ.