Р.Бурмаа: Сонгуулийн хуулиар олон мандаттай тойрог байхгүй болно
УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Р. Бурмаа
2014.09.25

Р.Бурмаа: Сонгуулийн хуулиар олон мандаттай тойрог байхгүй болно

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Р. Бурмаатай ярилцлаа.

-УИХ-д элсний 13 бий болсон. Эдгээр 13 гишүүн нь Засгийн газрын хувь заяаг хааш нь ч эргүүлж чадах хүмүүс гэж байна. Элсний 13-т таны нэр яваа харагдсан. Ямар учиртай юм бэ?

Энэ тухай ёстой сонсоогүй юм байна. Хөдөө явж байгаад ирсэн болохоор мэдээгүй явна. Тийм зохион байгуулалт орсныг дуулсангүй.

-Засгийн газрын бүтэц өөрчлөгдөнө гэдгийг Ерөнхий сайд мэдэгдсэн. Засгийн газрын бүтцийн тал цээр ямар байр суурьтай Зайгаа вэ?

Засгийн газрын үйл ажиллагаа ,болохгүй байгаа нь аль эрт мэдэгдсэн. Бид өөлөн буюу лэн, давхар дээлийн аргаар шийдье гээд хуулинд санал өгснөөсөө болж адлагдсан. Засгийн газрын ажил болоод байсан бол тийм байдалд хүрэхгүй л байсан.

Их хурлын гишүүн Засгийн газрын гишүүн давхар ажлахаараа эцэнд нөлөөлдөг. Улмаар Их хурлын хурд, чанарт нөлөөлдөг сөрөг үр дагавартай. УИХ- н гишүүд Засгийн газарт опноороо ажиллахаараа асгаас оруулж ирсэн хууль, тогтоомж нь чанаргүй байсан ч дэмжих ёстой гэдэг шахааны байдал руу түлхдэг.

Их хурал засгийн газарт хяналт тавих функцээ алдчихдаг Энэ нь ажиглагдсан тул Их хурал засгийн газар хоёрыг тусад нь байлгая гэсэн. Ингэснээс ажил нь хангалтгүй яваа зарим сайд нарыг сэлгэж тухайн салбараар мэргэшсэн улс төрчдийг оруулж ирээд ажилласан бол Н.Алтанхуяг Ерөнхий сайд үйл ажиллагаагаа сайжруулан хурдтайгаар асуудлыг шийдээд явах боломж байсан.

Эдийн засаг хямарч, төгрөгийн ханш унасан гэх мэт олон асуудлыг шийдэх байв. Түүнийг хэлснээсээ болж адлагдаж, намаас хөөхдөө тулсан. Засгийн газар их орой л сэрж байна гэж харж байгаа юм.

УИХ-аас хийх ёстой ажлаа хийсэн. Засгийн газраас оруулж ирсэн эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хүрээнд ийм асуудлуудыг батлаад өгөөч гэхэд нь хууль дүрмийг хангалттай хийж өгсөн. Засгийн газар өөрсдөө 100 хоног гэдгийг амласан. Энэ ажлынхаа тайланг тавьж, эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг хэрхэн давсан тухай ярих болоод ирэхээр бүтцийн өөрчлөлт хийе гэсэн юмыг гаргаж ирж байна.

-Боломж үлдээгүй байх даа?

Засгийн газрын ганц хоёр гишүүнийг өөрчлөөд явах тухай хавар ярьчих боломж байсан. Одоо хэт оройтсон. Ерөнхий сайд Засгийн газраа цаашид авч явж чадах юм уу гэдгийг ярих ёстой. Ерөнхий сайд ажлаа тайлагнаг. Түүнээс биш хүний өмнөөс ярих зохимжгүй.

Засгийн газар бүтэц зохион байгуулалтаа өмнө нь ярих боломжийг бид өмнө нь өгсөн. Харамсалтай нь тэр боломжийг хайхралгүй муйхарласан. Хэн нэгэн сайд, бүтцээсээ болсон гэхээсээ илүүтэйгээр Ерөнхий сайдын ажлын тайланг нь эхлээд сонсъё.

Хэн нэгэн сайд, бүтцээсээ болсон гэхээсээ илүүтэйгээр Ерөнхий сайдын ажлын тайланг нь эхлээд сонсъё.
-Зарим гишүүдийн зүгээс Ерөнхий сайдын мэдэгдэл нь өөрөө ажлаа өгөх тухай байсан юм байна гэдэг байр суурийг илэрхийлэх юм. Төсөв хэмнэх гээд яамдын тоогоо цөөрүүлэх нь зөв юм уу?

Хүний бодлыг өмнөөс нь би тайлж хэлэхгүй. Ерөнхий сайдаас өөрөөс нь асуучих. Ерөнхий сайд Их хурлын өмнө тайлангаа тавьж дүнгээ тавиулах ёстой. Хувь Их хурлын гишүүнийхээ хувьд өөрийн дүгнэлтийг хэлнэ. Засгийн газрын бүтэц ийм байна, тэгж ажиллана гэдгээ намын даргын хувьд Ерөнхий сайд намдаа ч ярих шаардлагатай.

-Хувь гишүүнийхээ хувиар энэ Засгийн газарт ямар дүн тавих вэ?

Сэтгэлд хүрэхгүй байна. Тодорхой ийм ажлууд хийнэ гээд байсан ч болсонгүй. Сонин хэвлэл дээр хөндлөнгийн байгууллагын хийсэн дүгнэлт, сэтгүүлчдийн нийтлэлийг харахад амлалт, биелэлт хоёр хол зөрүүтэй байна. Тиймээс би Засгийн газарт дүн тавибал тааруу л дүн тавина. Гэхдээ өөрсдөд нь боломж олгох ёстой.

Ерөнхий сайд “Би ийм ажил хийсэн. Хөндлөнгийн байгууллагууд ингэж шүүмжилж байгаа ч ийм зүйл хийлээ" гэдгээ танилцуулаг л дээ. Иргэдтэй уулзаж байхад хангалтгүй гэдэг нь мэдрэгдэж байна лээ.

-Засгийн газрын нэг боломж “ЭЗЭН 100” хөтөлбөр байсан. 100 хоног дуусаад багагүй хугацаа өнгөрсөн. Өөрчлөлт гарч байна уу?

Ерөнхий сайд өөрөө юу гэж хамгаалахыг нь сонсъё. Ерөнхий сайдын тайланг сонсоогүй байж би шууд дүгнэлт өгч болохгүй.

-Тэгвэл хоёр хөршийн Төрийн тэргүүний айлчлалыг юу гэж дүгнэх вэ. Монгол Улсад ямар боломжийг үлдээв?

Юуны өмнө төмөр замын талаар УИХ-аас гарах тогтоолыг хоёр хөршийн Төрийн тэргүүний айлчлалын дараа шийдье гэсэн. Далайд гарцгүй Монгол Улсын хувьд аль аль талдаа нааштай далайд гарцтай орон руу бүтээгдэхүүн гаргах гэрээ хийгдлээ гэж үзэж байна. Зам тээврийн яам энэ тал дээр сайн ажилласан.

Нэлээд олон боомт руу олон жилийн хугацаанд хөнгөлөлттэй нөхцөлөөр тээвэр хийх боломжуудыг нээж өгсөн. Хоёр хөршийн Төрийн тэргүүний айлчлалыг бататган Душанбед уулзлаа. Үүнээс харахад олон улсын хамтын ажиллагаа цаашлаад хоёр хөршийн хооронд тодорхойгүй байсан асуудлууд тодорхой боллоо. Монголд ашигтайгаар асуудал шийдэгдэж байгаад баяртай байна.

-ОХУ-ынТөрийн тэргуүний айлчлалын үеэр хоёр орон 30 хоногийн хугацаанд визгүй зорчих боломжтой боллоо. Манай орны хувьд олон жил хүсэн хүлээсэн зүйл байсан. Үүн дээр ямар байр суурьтай байгаа вэ?
Ерөнхий сайд өөрөө юу гэж хамгаалахыг нь сонсъё. Ерөнхий сайдын тайланг сонсоогүй байж би шууд дүгнэлт өгч болохгүй.

БНХАУ руу монголчууд явахдаа 30 хоногийн хугацаанд визгүй зорчиж байгаа. Харин Хятадын талаас манайх руу визтэй зорчдог. ОХУ-тай тэр байдлаар асуудлаа шийдсэн бол болох байсан. Учир нь манай орон цөөн хүн амтай.

Гэтэл хоёр хөрш маш олон хүн амтай, дэлхийн томоохон гүрнүүд. Тэгэхээр улс орны аюулгүй байдлым үүднээс монголчууд 30 хоног визгүй .зорчиж. нөгөө талаас орж ирэх хүмүүс визтэй байх нь дээр байсан гэж хараад байгаа.

-Гуравдагч хөршийн тухайд ямар бодолтой вэ. Цаашид бид гуравдагч хөршид ямархуу байдлаар хандвал зүгээр бол?

Хоёр хөрштэй харьцаа сайжирна гэдэг чинь гуравдагч хөршид ч гэсэн ашигтай. Тухайлбал, хоёр хөрштэй харилцаа сайжирч транзит тээврийн асуудлыг маш хөнгөлөлттэй үнээр удаан хугацаанд хэрэгжихээр боллоо гэдэг маань жишээлбэл Европоос Ази руу хамгийн хурдан аргаар тээвэр хийх боломж бүрдэнэ.

Энэ нь өөрөө тариф хямд, найдвартай болоод ирэхээр гуравдагч орны хөрөнгө оруулах сонирхол наашаа эргэнэ. Ашигтай төмөр зам, дэд бүтцийн бизнест бид хөрөнгө оруулъя гэх болно. Гадаад хөрөнгө оруулалтыг татаж чадсанаар энэ нь бодитоор гуравдагч хөршийн бодлого юм. Хэн нэгэн хил дээр очоод суучихгүй.

Гуравдагч орны хөрөнгө оруулалтыг татах боломж нь эдийн засаг, улс төрийн тааламжтай, тогтвортой орчныг бий болгох. Хоёр хөрштэйгээ муудалцаад байвал ийм тогтворгүй газар хэн хөрөнгө оруулах вэ дээ.

Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нэг орноос орж ирэх хөрөнгө оруулалт 1/3-ээс илүү байж болохгүй гээд тусгагдсан. Гэтэл манайх нэг хөршөөсөө үүнээс илүү гарчихаад байгаа. Хэрэв Төмөр замыг Хятадын хөрөнгө оруулалтаар барина гэх юм бол 1/3-ээсээ хэтрээд магадгүй 50 хувь ч хүрэх сөрөг нөлөөтэй.

Тиймээс бид транзит тээврийн асуудлаа өөрсдөө шийдэж чадна гэдэг маань гуравдагч талын хөрөнгө оруулалтыг оруулж ирэх нөхцөлийг бий болгож байгаа юм. Үүнийг зөвөөр ойлгох хэрэгтэй.

2008 онд нэг нэр дэвшигч дунджаар 20 сая төгрөг зарж байсан бол 2012 онд 200 сая төгрөг зарцуулсан байна.

-Си Жиньпин даргыг айлчлах үеэр төмөр замыг нарийн царигтай байхаар шийдчихэв үү дээ. Гуравдагч орон руу нүүрсээ нарийн царигаар тээвэрлэх үү?

Нарийн, өргөн төмөр замаасаа илүү миний хэлээд буй асуудал хамгийн чухал. Тэр төмөр зам хэдий хугацааг ямар хөнгөлөлттэйгээр, ямар квотоор үнийн болон бусад хөнгөлөлтийг эдлэх вэ гэдэг нь царигаас илүү чухал. Тэр нөхцөлөө эхлээд байгуулах хэрэгтэй. Түүний дараа хэний хөрөнгө оруулалттай, хэний өмчит байх нь чухал.

Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогод маш тодорхойгоор “Төмөр замын суурь бүтэц төрийн өмчит байх ёстой” гээд заагаад өгчихсөн. Өнөөдөр бид түүнийг шууд барьчих мөнгөтэй юу. Нарийн байвал Хятад, өргөн байвал Орос барина гэдэг байдлаар хандаж болохгүй. Яагаад гэвэл суур бүтэц нь төрийн өмчит байх ёстой.

Эхний ээлжинд гадна хөрөнгө оруулалтыг оруулаад 51 хувийг нь өөрсдөө эзэмшээд яваандаа төрийн өмчит бүтцээр 100 хувь авъя гэж байгаа бол энэ нь гуравдагч талын хөрөнгө оруулалтыг оруулж бай хийгдэх юм. Ялангуяа төмөр замын цариг дээр асуудал яригдаж байгаа үед аль болсх гуравдагч талын хөрөнгө оруулалтыг татах нь чухал.

Тодорхой хугацааны дараа төрийн өмчид шилжих хэрэгтэй. Аль нэг орноос 1/3-ээс хэтэрч болохгүй хөрөнгө оруулалт авах хуультай. Үүнийг байнга санаж явах шаардлагатай Түүндээ тааруулж дараагийн царигийн асуудлыг ярих хэрэгтэй.

-Таны хувьд Сонгуулийн тухай хуулийг ахалж байгаа Хуулийн төсөл намрын чуулганаар хэлэлцэгдэхээр болсон байна лээ. Хуулийн төсөл ямар шатандаа яваа вэ?

Сонгуулийн тухай хууль намрын чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд орж байгаа. Ажлын хэсэг дээр намын бүлгүүд хуулийн төслөө эцэслэн ярилцана. Бүгд хүлээн зөвшөөрч байвал хуулийн төслөө өргөн барина. Намрын чуулганд багтааж хуулийн төслөө батлуулах зорилготой байгаа.

-Хуулийн төсөл дээр намуудын төлөөлөл санал нэгдэж чадсан уу?

Эхний конценци дээрээ санал нэгдсэн. Нэлээд олон удаа парламентад суудалгүй намууд, ТББ, гадна, дотнын экспертүүдийг оролцуулсан хэлэлцүүлгүүдийг бүтэн жилийн хугацаанд хангалттай хийлээ. Ажлын хэсэг тэдгээр хэлэлцүүлгүүдийн саналыг нэгтгээд тараасан. Үүний дагуу эхний хувилбар хийгдсэн тул чуулган эхэлсний дараа ажлын хэсгийг албан ёсоор хуралдуулж санал нэгдэж байвал бүлгүүдэд танилцуулга хийгдэх юм.

-Сонгуулийн хуулинд голлон ямар өөрчлөлтүүд орж байгаа юм бол?
Дөрвөн хууль нэгдэж нэг хууль болж байгаа бөгөөд нэр томьёо нэг болсон гэсэн үг. Түүнчлэн хариуцах эзэн ойлгомжтой болж байгаа. 

Дөрвөн хууль нэгдэж нэг хууль болж байгаа бөгөөд нэр томьёо нэг болсон гэсэн үг. Түүнчлэн хариуцах эзэн ойлгомжтой болж байгаа. Тэгэхгүй бол дөрвөн өөр хуулинд нэрийн жагсаалт гаргах асуудал дөрвөн өөр субьект болчихдог. Тиймээс эзэн тодорхойгүй байдаг зөрчил арилсан. Зохион байгуулалттай холбоотой  асуудал жигдэрч ойлгомжтой болсон.

Мөн орон нутгийн Их хурлын сонгуулийг нэг хийнэ. Орон нутгийн сонгуульд улс төрийн намуудын оролцоог багасгах чиглэлээр яригдаж байна. Сонгуулийн системийн хувьд мажоритар буюу тойргоос сонгогдох нь нэг мандаттай байх гэдэг дээр бүгд санал нэгдсэн. Тоон дээр харин хоёр янзын тоо яригдаж байна.

Намын нэрийн жагсаалтын хувьд холимог хувилбарыг ажлын хэсэг дээр дийлэнх зүйлүүд нь байгаа. Тооны хувьд яригдаж байгаа. Сонгуулийн санхүүжилтийн асуудалтай холбогдуулан нарийвчилсан орж байна. Сүүлийн хоёр сонгуулийн зардпын тайланг харьцуулахад 10 дахин илүү зардал гарсан байна.

Албан бусаар түүнээс их гарах шинжтэй байна даа. 2008 онд нэг нэр дэвшигч дунджаар 20 сая төгрөг зарж байсан бол 2012 онд 200 сая төгрөг зарцуулсан байна гэсэн үг. Дунджилж үзэхэд ийм байгаа юм чинь үүнээс илүү мөнгө зарсан хүмүүс байна гэж ойлгож байна. Бид хэдэн төгрөгийн цалин авдаг,

байгаа билээ. Ийм их мөнгө сонгуульд зарцуулаад байх юм бол улс төр хандивлагчаас хараат болно. Тэгэхээр хэн хандивлагч байх вэ гээд асуудал гарч ирнэ. Монголын бизнесийнхэн гэхээсээ илүү уул уурхайд санаархаж буй гадны бизнес байгууллагуудын хандив авч эргээд улс төрийн хараат байдал руу орж болзошгүй.

Улс төрийг мөнгөний нөлөөллөөс багасгах нь өөрөө улс орны аюулгүй байдалтай холбоотой. Тиймээс сонгуулийн зардлыг багасгах тал дээр анхаарч байгаа. Энэ чиглэлд том өөрчлөлт хийж байна.

Дараагийн том өөрчлөлт нь сонгуулийн маргааныг хурдан шуурхай шийдвэрлэх. Сонгуулийн маргаан хоёр жил үргэлжилж байгааг дээд тал нь хоёр сарын хугацаанд шийддэг болох хэрэгтэй. Тэгэхээр ямар маргааныг хэн хаана хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг зүйл заалт тодорхой болж байна.

-Мажоритар, пропорциональ хэд байвал зүгээр вэ гэж үзэж байгаа бол?

Мажоритар одоогоор 48 байгаа. Нэг хэсэг нь энэ хэвээрээ байх ёстой гэж байна. АН-ын бүлгээс 38 байвал зүгээр гэж байх жишээтэй. Энэ эцэслэн шийдэгдээгүй. Листнээс сонгогдох хүмүүс 28 байх уу, 38 байх уу гэдэг нь шийдэгдээгүй явна. Нэг зарчим шийдэгдсэн нь юу вэ гэхээр олон мандаттай тойрог гэж байхгүй байя.

Жишээлбэл Сонгинохайрхан дүүргээс гурван хүнийг нэг сонгогч сонголоо. Гэтэл Дундговь аймагт байгаа иргэн нэг хүнийг сонгодог. Ингэхээр сонгогчийн саналын жин өөр болж байгаа юм. Сонгогчийн саналын жин хаана амьдарч байгаасаа шалтгаалан өөр байж болохгүй. Энэ нь тэгш эрхийн зарчмыг зөрчиж байгаа л даа.

Өөр нэг дутагдал нь нэг намаас нэр дэвшиж байгаа хүмүүс хоорондоо өрсөлддөг сул талтай. Нэг бодлого нэг мөрийн хөтөлбөртэй орж байтаа улс төрийн намуудын дотоод өрсөлдөөн улс төрийн намыг сулруулдаг муу талтай. Тиймээс бид нэг мандаттай байх нь зүйтэй гэдэг дээр санал нэгдсэн.