Хүүхдэд ээлтэй орон нутаг-2014 сургалт боллоо
Хүүхдэд ээлтэй орон нутаг - 2014" сургалт
2014.10.03

Хүүхдэд ээлтэй орон нутаг-2014 сургалт боллоо

“Эх орон 36 Миний гэр бүл” хүүхдийн хөгжлийн шаталсан хөтөлбөрийн арга зүйд суралцах зорилготой" Хүүхдэд ээлтэй орон нутаг - 2014" сургалт, семинарыг зохион байгуулж, хамтран ажилладаг байгууллагуудын хүүхдийн асуудал эрхэлсэн мэргэжилтнүүд, сургуулиудын нийгмийн ажилтнууд, сумдын Хүүхэд хамгааллын хамтарсан багийн гишүүд болох 50 гаруй хүн хамрагдлаа.

Сургалтын үеэр сумдын Засаг дарга, орлогч, сургуулийн захиралууд гэр бүлийн хөгжлийг дэмжих жил, Хүүхэд хамгааллын хамтарсан баг, ХТЗ-ийн үйл ажиллагаа, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хүүхэд гэр бүлд ээлтэй орчин бүрдүүлэхэд чиглэсэн сумдад өрнөж буй бүтээн байгуулалтын ажлын явц үр дүн сэдвээр сум тус бүр 10 минутын мэдээлэл солилцож, Эх орон 36 хөтөлбөрийг Сэлэнгэ сум бүсчилж авахаар, бусад сумд сумандаа зохион байгуулахаар Миний гэр бүл хөтөлбөрийг сум бүр зохион байгуулахаар санал санаачилгаа өрнүүлэн ажиллалаа. 


Булган аймгийн хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтэс
Хүүхэд, Гэр бүл хөгжлийн хэлтсээс санаачлан Цагдаагийн газар, Эцэг эхийн оролцооны бүлэгтэй хамтран сургуулиудын Дотуур байрны 300 хүүхдэд хүүхдийн эрхийн асуудлаар сургалт мэдээлэл өгч, амьдрах орчинтой нь танилцаж хөтөлбөрт арга хэмжээг зохион байгууллаа.

Мөн хүүхдүүдийн дунд танин мэдэхүйн АХА тэмцээнийг зохион

“Эх орон 36” Миний гэр бүл

байгуулж, хүүхдүүдтэй ярилцан, асуудлыг нь сонсож ажилласан ба хүүхдүүдээс гарсан саналыг нэгтгэн, шийдвэрлэх үйл ажиллагааг төлөвлөн ажиллаж байна. 

Хэлтсийн мэргэжилтнүүдийн баг хүүхдийн эрх хамгааллын асуудлаар сурталчилгаа нөлөөллийн ажлаа зохион байгуулж, томоохон худалдааны төвүүд, зах, үүрэн телефоны газрууд сургууль, дотуур байр, зарим төрийн болон төрийн бус газруудад хүүхдийн эрх, хамгааллын асуудлаар мэдээлэл, зөвлөгөө өгөх 24 цагийн үнэ төлбөргүй үйлчилгээтэй хүүхдийн тусламжийн 108 утасны талаарх сурталчилгааны плакат, хүүхдийн эрхийн гарын авлагыг байршуулан ажиллалаа.

хүүхдийн эрхийн асуудлаар сургалт мэдээлэл өгч, амьдрах орчинтой нь танилцаж хөтөлбөрт арга хэмжээг зохион байгууллаа

Улирал бүрийн 4 дэх 7 хоногийн даваа гарагт “Хүүхдийн асуудал сонсох” тухай аймгийн Засаг даргын 2009 оны 381 тоот захирамжийн дагуу энэ улирлын асуудал сонсох өдрийг аймгийн хэмжээнд Дотуур байранд амьдарч буй хүүхдүүдэд зориулан зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээг Булган, Баяннуур, Орхон, Хутаг- Өгдөр, Тэшиг, Бүрэгхангай, Сэлэнгэ сумдын Засаг дарга, ХТЗ-ийн дарга, хамтарсан багийн гишүүд хамтран төлөвлөгөөний дагуу дотуур байранд амьдарч байгаа хүүхдүүдтэй уулзалт ярилцлага хийж, хүүхдийн эрх хамгаалал болон эрүүл мэнд, хууль эрх зүйн талаар сургалт, мэдээлэл өгч, урлагийн тоглолт зохион байгуулж, танин мэдэхүйн тэмцээн амжилттай зохион байгуулсан байна.

Хүүхдүүдээс гарсан санал хүсэлтийн дагуу холбогдох арга хэмжээг аван ажиллаж байна. Хүүхэд, гэр бүлд чиглэсэн хүүхэд гэр бүлийн гишүүд хамтран ажиллах, гэр бүлд хүүхдийн хөгжил, оролцоог дэмжих, гэр бүлийн бат бэх, элгэмсэг харилцааг бэхжүүлэх, гэр бүлийг аюулгүй, хүчирхийлэлгүй орчин болгох, эцэг эхийн үүрэг, оролцоог нэмэгдүүлж, хүүхэд бүрт оролцох, хөгжих боломж олгох зорилготой “Миний гэр бүл” хөгжлийн хөтөлбөрийн мэдээллийгхолбогдох ажилтнуудад өгч Эрдмийн өргөө, 1-р 12 жилийн сургуулиудын 5-р ангийн тус бүр1 бүлгийг сонгон авч хэрэгжүүлж эхэлсэн.