“Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил”
2014.08.19
“Миний гэр бүл” хөгжлийн хөтөлбөрийн гарын авлага хэвлэгдлээ
Засгийн газраас 2014 оныг “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан билээ.
Жилийн ажлын хүрээнд өрх, гэр бүлийн гишүүн бүрийн идэвхи санаачлагыг өрнүүлэх зорилгоор “Миний гэр бүл” хөгжлийн хөтөлбөрийг Хүүхдийн төлөө үндэсний газар, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран хэрэгжүүлж байна.
“Миний гэр бүл” хөгжлийн хөтөлбөрийг 2014-2016 онд 2 үе шаттайгаар хэрэгжүүлэх юм. Хөтөлбөрийн 1-р үе шатанд сонгосон аймаг, дүүргийн 10-14 насны 16000 хүүхдийг хамруулах ба 2015 оноос хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх юм. Тус хөгжлийн хөтөлбөрийн аргачлал номыг НҮБ-ын хүүхдийн сантай хамтран боловсруулж, сонгосон аймаг, дүүргүүдэд хүргүүллээ.