Хүүхэд гэр бүлийн хөгжлийн “Өнөр бүл” төвд Турк Улсын Үндэсний их хурлын Даргын гэргий Гүлтен Чичек зочиллоо
Монгол Улсын Их хурлын дарга З.Энхболдын урилгаар 6 дугаар сарын 23-26-ны өдрүүдэд Бүгд найрамдах Турк Улсын Үндэсний Их хурлын дарга ноён Жемил Чичек Монгол улсад айлчлал хийж байгаа юм.
Тус айлчлалын хүрээнд ноён Жемил Чичекийн гэргий, хатагтай Гүлтен Чичек Хүүхдийн төлөө үндэсний газрын харьяа Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн “Өнөр бүл” төвд өнөөдөр зочиллоо. Хатагтай Гүлтен Чичекийг “Өнөр бүл” төвийн хүүхдүүд халуун дотноор угтан авлаа.
Тэрээр “Өнөр бүл” төвийн хүүхдүүдийн амьдардаг дотуур байр, хөгжлийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, хүүхдүүдийн бяцхан тоглолтыг сонирхлоо.
Хатагтай Гүлтен Чичек хэлэхдээ: Турк улсын хувьд бүтэн өнчин хүүхдүүдийг залуу гэр бүлүүд дэмждэг. Харин эдгээр залуу гэр бүлүүд нэгдсэн нэг клубтэй бөгөөд манай улсыг дээрх клубт нэгдэхийг хүслээ. Хатагтай Гүлтен Чичек дахин Монгол Улсад ирэх боломж олдвол Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн “Өнөр бүл” төвөөр дахин зочлохоо онцлон тэмдэглэж хэлсэн юм.