НҮБ-ын Хүүхдийн Сангийн Ази Номхон далайн бүсийн дэд захирал Исиү Домбиг хүлээн авч уулзлаа
Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа өнөөдөр буюу 8-р сарын 12-нд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн Сангийн Ази Номхон далайн бүсийн дэд захирал Исиү Домбиг хүлээн авч уулзлаа.
Ази Номхон далайн бүсийн түвшинд хүүхдийн чиглэлээр авч хэрэгжүүлж буй Монгол улсын төрийн бодлого үйл ажиллагааг танилцуулах боломж тохиож байна.
Уулзалтанд НҮБХС-ын Монгол дахь суурин төлөөлөгч Мохамед Малик Фолл оролцов. Бүсийн дэд захирал Исиү Домби нь хүүхдийн эмч мэргэжилтэй, 1989 оноос эхлэн дэлхийн 20 гаруй ороны НҮБ-ын Хүүхдийн санд ажиллаж буй туршлагатай нэгэн юм.
Энэхүү уулзалт нь НҮБХС-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Хүүхдийн төлөө үндэсний газрын цаашдын хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой төдийгүй Ази Номхон далайн бүсийн түвшинд хүүхдийн чиглэлээр авч хэрэгжүүлж буй Монгол улсын төрийн бодлого үйл ажиллагааг танилцуулах боломж тохиож байна.
Ноён Исиү Домби Хүүхдийн төлөө үндэсний газарт байрлах Хүүхдийн тусламжийн 108 утастай танилцаад “бусад оронд төдийлөн сайн хөгжөөгүй байгаа, нэн ялангуяа гурван оронтой үнэ төлбөргүй, 24 цагийн ажиллагаатай ийм утас хүүхдийн эрхийг хамгаалахад ажиллуулж байгаа нь маш сайн ажил, бүсийн түвшинд сайн туршлага” гэдгийг онцлон хэлэв.
Уулзалтын үеэр хөндөгдсөн бусад сэдвүүд нь НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенцийн хэрэгжилтийн 5-р тайлан илтгэлийг боловсруулах ажлын үйл явц, мөн Уул уурхай ба хүүхэд хамгаалал сэдэвт олон улсын хурлын талаар санал бодлоо