Европын цөмийн судалгааны байгууллагын судалгааны төслүүдэд оролцох боломж бүрдэнэ
2014.10.06

Европын цөмийн судалгааны байгууллагын судалгааны төслүүдэд оролцох боломж бүрдэнэ

Монголын судлаач, инженерүүдэд Европын цөмийн судалгааны байгууллагын судалгааны төслүүдэд оролцох боломж бүрдэнэ

Европын цөмийн судалгааны байгууллага болон Монгол Улсын Засгийн газрын хооронд “Их энергийн физикийн чиглэлд шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай хэлэлцээр”-ийг хэлэлцэн дэмжээд, уг хэлэлцээрт гарын үсэг зурах бүрэн эрхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт олгох тухай захирамж гаргахаар тогтлоо.

Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар их энергийн физикийн суурь судалгаа болон манай орны шинжлэх ухаан, технологийн дэвшлийн цаашдын хөгжилд чухал ач холбогдолтой бөгөөд Монголын судлаач, инженер, техникийн ажилтнууд тус байгууллагын судалгааны төслүүдэд урт хугацаанд оролцох боломж бүрдэх юм.

1954 онд байгуулагдсан, их энергийн физикийн судалгаагаараа дэлхийд тэргүүлж, шинжлэх ухааны танин мэдэхүй, технологийн ололт амжилтад ихээхэн хувь нэмэр оруулдаг Европын цөмийн судалгааны байгууллагад 4000 орчим ажилтан өдөр тутмын судалгаа, шинжилгээний ажил гүйцэтгэдэг байна.