С.Бямбацогт: Бүтцийг өөрчлөхдөө бялуу хүртээж, бусдын амыг таглах байдлаар хандаж болохгүй
УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт
2014.10.06

С.Бямбацогт: Бүтцийг өөрчлөхдөө бялуу хүртээж, бусдын амыг таглах байдлаар хандаж болохгүй

Ерөн­­­хий сайд Н.Алта­­нхуяг УИХ дахь МАН­­­­-ын бүлгийн хуралдаанд оролцож, ЭЗЭН-100 хөтөлбөр болон Засг­ийн газрын бүтц­ийн талаар мэдээлэл өгсөн. Хуралдаа­­­­­­­­­­­­­ны дараа тус бүлгийн гишүүд хэвлэлийн­­­­хэнд мэдээлэл өгсөн бөгөөд энэ үеэр УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт­­­оос дараах асуултуудад хариулт авсан юм.

-Ерөнхий сайд Засг­ийн газрын бүтцээ өргөн барьсан. Танай бүлгийн гишүүд энэ удааг­ийн бүтц­­ийн асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

-Яамдын тоог дахиад цөөлөх, төсөв зардлыг хэмнэх, орон тоог цомхон бол­гох, үүнээс гарсан хэм­нэлт­ийг цалин тэтгэврийг нэмэгдүүлэх, саатаад бай­гаа хөрөнгө оруулалт, бү­тээн байгуулалт­­­­­­ын аж­лыг санхүү­­­­жүүлэхэд зарцуу­лах ёстой гэдэг байр суурин дээр МАН-ын бүлэг хатуу зогсож байгаа.

Ерөнхий сайд бүтцийн асуудлыг оруулж ирж байна гэдэг бол хоёр жилийн өмнө байгуулагдсан шинэч­лэлийн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн буруу, давхардсан бүтэцтэй, төс­вийн зардал үрэлгэн явж ирснийг хүлээн зөвшөөрч байна гэсэн үг.

Бүтцийг өөрчлөхдөө Засгийн газрыг бүрдүүлж байгаа улстөрийн намууд болон АН нь дотоод дахь фракцууддаа бялуу хүртээх, тэдний амыг таглах байдлаар хандаж болохгүй.

-Бүтцээр 13 яамтай болгохоор төлөвлөсөн. Үүнийг дахин цөөлөх боломжтой гэж танай бүлгийн гишүүд мэдэгдээд байгаа. Чухам хэрхэж өөрчилвөл дээр вэ?

-С.Баяр, Сү.Батболд нарын Зас­­­гийн газрын үед 11 яамтай ажиллаж байсан. Өнөөдөр Н.Алтанхуя­­­г­­ийн Зас­­­г­­ийн газар 16 яамтай ажиллаж байгаа. Соёл­­ын асуудлыг Боловсрол­ын яаманд, спортыг Эрүүл мэнд­­­ийн яаманд, аялал жуулчлал­ыг Байгаль орчны яаманд харьяалуулж байсан өмнөх жишгээр явж болох юм гэдэг асуудлыг бид хөндөж байгаа.

Түүнчлэн хүнээ хөгжүүлэх, халамжлах, хамгаалах бодлого цогц уялдаатай байх ёстой. Ажил­­­гүй иргэдээ ажлын байртай болгох, тэтгэвэр тэтгэмж олгох, сургах, дадлага­­жуулах асуудал цогц байх ёстой. Эдгээр асуудал цогц байж монгол хүнээ хөгжүү­­лэх, хам­гаалах бодлого илүү үр дүнд хүрнэ. Тийм­­ээс бид Хөдөлмө­­­р­­­ийн яам, Нийгм­­ийн хамгаал­­­лын яам хоёрыг нэгтгэх нь зүйтэй гэж үзэж байгаа.

Үүнээс гадна Засгийн газрын түвшинд асуудлыг яриад өнгөрөх бус агентлаг­­­­ийн тоог багасгах, яамд­­­­ын газар, хэлтсийн даргын орон тоог цөөлөх, орлогч даргагүй болгох, аймаг, нийслэл, дүүр­­­гийн Засаг даргын орлогч­­­­­ийн тоо хэрээс хэтэрснийг болиулах, сайд нарын зөвлөхийн тоог цөөлөх боломжтой гэж үзэж байна.

Ийм байдлаар зардлыг бууруулах боломжтой.

-УИХ-ын хаврын чуулганаар Эдийн засгийн хөгжлийн сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж байсан. Харин энэ удаа дээрх асуудлыг хэрхэх вэ?

-Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах асуудлыг МАН-ын бүлгээс тавьсан. Харамсалтай нь 14 хоногийн дотор хэлэлцэх ёстой асуудал хэлэлцэгдэхгүй явсаар 120 хоног ­­­өнгөрөөд байна. ­­­
Тиймээс бүтцийн асуудал тусдаа, хариуцлагын асуудал тусдаа гэж үзэж байгаа. МАН цаашид хариуцлага алдсан, муу ажилласан, салбараа унагасан сайд нарыг дахин сайдаар томилохгүй гэсэн байр суурь баримтална.

-Зардлыг бууруулж, цалин, тэтгэврийг нэмэгдүүлнэ гэж байна. Эдийн засаг хямралтай байгаа үед энэ хэр боломжтой алхам бэ?

-Өмнө нь 150 мянган төрийн албан хаагч байсан бол одоо 230 мянгад хүрсэн. 2008 оны улсын төсөв 2.4 их наядаар батлагдаж байсан бол 2014 онд 6.5 их наяд төгрөгт хүрч гурав дахин нэмэгдсэн. Мөн “Чингис” бонд, үнэ тогтворжуулах хөтөлбөрт их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулж байгаа. Засгийн газраас тодорхой ажлууд хийж байгааг үгүйсгэхгүй.

Гэхдээ өнгөрсөн хугацаанд цалин тэтгэвэр нэмэгдсэнгүй. Засгийн газар их хэмжээний хөрөнгө мөнгө эргэл­дүүлсэн хэрнээ ард иргэдийн хүссэн хэмжээний үр дүн гарахгүй байна. Энэ бол төр данхайж, төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулж буйн илэрхийлэл. Энэ утгаараа орон тоог цомхон болгох, давхардлыг арилгах, төсвийн зардлыг бууруулах зорилгоор бүтцийн асуудлыг оруулж ирсэн гэдгээ Ерөнхий сайд танилцуулгадаа дурдьсан, өөрөө ч сая хүлээн зөвшөөрч байна лээ.

-Засгийн газар хоёр Шадар сайдтай болно гэсэн. Үүнийг хүлээн зөвшөөрөх үү?

-Засгийн газар хоёр Шадар сайдтай байх санал оруулж ирсэн. Гэхдээ Гадаад харилцааны сайдад заавал Шадар сайд гэсэн хачир зүүх хэрэггүй. Энэ албан тушаалыг дагаад ажлын алба, зөвлөхүүд бий болох учраас төсвийн мөнгийг үрэлгэн байдлаар зарцуулах ёсгүй.

-Сүүлийн үед МАНАН байгуулагдах нь, МАН засагт хамтрах нь гэсэн мэдээлэл цацагдсан. Энэ талаар намуудын хооронд ямар нэгэн тохироо яригдсан юм биш биз?

-МАН-тай эвсэж, МАНАН байгуулах гэж байна гэдэг яриа хэвлэлээр гарсан. МАН-тай Засгийн газрын асуудлаар ярьж, тохирсон зүйл байхгүй. МАН шинэ бүтэцтэй Засгийн газарт хамтарна гэдэг асуудал байхгүй.