Зарчмын шаардлага гэж хаяглачихсан энэ албан бичгийн гол агуулга нь эв нэгдэлтэй, тэгш оролцоотой байя л гэж байгаа юм. МАН-ын залуу гишүүний хувиар намынхаа удирдах зөвлөлдөө хандаж, шинээр эмхлэн байгуулагдах Засгийн газар ямар тохиолдолд тогтвортой байх вэ гэдэг дээр зарчмын асуудлыг хөндсөн гэсэн үг. Гурван зүйлийг л ярьсан. Гэтэл энэ 3 зүйл нь арай өөр байдлаар нийгэмд гуйвуулагдсан мэдээлэл болж яваад байна.
Засгийн газар тогтвортой удаан ажиллах хэрэгтэй. Энэ нь Монгол Улсад л хэрэгтэй учраас үүнийг хүсэж байгаа. Тийм учраас эрх тэгш оролцоог хангаж, бүх гишүүддээ мэдээллийг өгөх талаар хөндлөө.
Хуулиа биелүүлж ажиллахыг зарчмын шаардлагуудаар хүргүүлж байгаа юм. Үүний онцолсон хууль нь Жендерийн эрх тэгш байдалтай холбоотой асуудал. Энэ асуудлыг Засгийн газар шинээр байгуулахдаа авч үзээч гэсэн байгаа юм.
Засгийн газрын гишүүн хүн бол ард түмнээсээ сонгогдсон, ард түмний төлөөлөл байх нь зүйтэй. Иймд УИХ-ын гишүүдээсээ сайд нар нь томилогдвол зүгээр юм. Гэтэл нийгэмд жагсаалтаар орж ирсэн гишүүд сайд болох гэж байна гэсэн буруу, ташаа гуйвуулсан мэдээлэл түгэж байна. Ийм зүйл ерөөсөө байхгүй.
Энэ албан бичиг дээр яагаад гарын үсэг зурсан бэ гэхээр нэгд, нэгэнгүй уншаад зарчмын байх ёстой шаардлагыг хүргүүлж байгаа юм байна гэж үзэж гарын үсгээ зурсан гэдгээ иргэддээ хариуцлагатайгаар хэлмээр байгаа юм. Дараа нь энэ 30 гишүүнийг Ерөнхий сайдыгаа шантаажилж байна гээд байгаа юм. Ерөнхий сайдыг шантаажилсан юм ерөөсөө байхгүй. Бид нар МАН-ынхаа удирдах зөвлөлдөө албан бичгийг хүргүүлсэн, энэ нь Ерөнхий сайдад хаягласан юм огт биш. Томилогдсон Ерөнхий сайд энэ 30 гишүүдээс байгаа нь ороод ирээч ээ гэсэн мэдээлэл ирсэн. Бусдаар энэ гишүүд хүлээж байгаад албан бичгээ өгсөн юм биш ээ.
Мөн МАН-ын жагсаалтаар орж ирчхээд аль нэг бүлэглэлд үйлчилж байна гэсэн мэдээлэл хатуу явчихсан юм байна. Үүнийг няцааж байна. Энэ 126 гишүүний 81 нь шинэ гишүүд. МАН-ын 68 гишүүдийн 39 нь шинэ гишүүн. Тийм учраасдотроосоо зарчим ярьжү зөв үйлдэл хийж байгаа учраас залуу гишүүний хувиар бодож, дэмжиж гарын үсэг зурсан. Энэ талаар иргэд, олон нийтэд бид зөв мэдээлэл хүргэх хэрэгтэй.
Эх сурвалж: