2025.06.17

А.Ариунзаяа: Зарчмын гурван асуудлыг гуч гаруй гишүүн дэмжихдээ нэг ч хүн шантааж хийгээгүй, одоо ажиллаж буй сайдыг дэмжихгүй гэсэн үг, үсэг энд байхгүй

126 гишүүнтэй парламентад анх удаа сонгогдсон 81 гишүүн бий. Харин МАН-ын 68 гишүүний 39 нь шинэ гишүүд юм. Саяхан Парламентад анх удаа сонгогдсон нэр бүхий 30 гаруй гишүүд МАН-ын Удирдах зөвлөл, Ерөнхий сайдад Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнтэй холбоотой шаардлага хүргүүлсэн байдаг.

Энэ талаар УИХ-ын гишүүн А.Ариунзаяа өөрийн цахим хуудаснаа дараах тайлбар мэдээллийг оруулжээ.

Намын Удирдах Зөвлөлд гаргасан зарчмын гурван асуудлыг гуч гаруй гишүүн дэмжихдээ НАМАЙГ САЙД БОЛГООД ӨГ гэж нэг ч хүн шантааж хийгээгүй. ОДОО АЖИЛЛАЖ БУЙ САЙДЫГ ДЭМЖИХГҮЙ гэж нэг ч үг үсэг байхгүй

Харин НЭЭЛТТЭЙ - МЕРИТ БАЙХ, ЖЕНДЭРИЙН МЭДРЭМЖТЭЙ БАЙХ, ЛЕГИТИМ БАЙХ гурван зарчимд л нэгдсэн юм.

Сайт, пейж, ТВ мэдээ, нэвтрүүлгийн редакторууд албан тоот уншихгүйгээр хов дээр суурилан дээрх гишүүдийн шантажчид болгон мэдээ бэлдэж цацсанд харамсалтай л байна. Ер нь бид уншихгүй, нягтлахгүй, хуурамч мэдээллийн хар шуурганд хэт өртөмтгий болжээ. Хариуцлагатай мэдээлье.

Сэтгүүлч

. Ц.Соёлмаа