УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2014.09.23

О.Баасанхүү: Иргэдэд хандсан бодлого явуулаач

Яамдын тоог цөөлж төрийн данхгар бүтцэд өөрчлөлт хийхээ ерөнхий сайд мэдэгдсэн. Намрын чуулганаар яригдах хүлээлт үүсгэж зарим сайд нарыг тойрсон таамаг мэдээлэл цацагдсаар байна.

 УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Ерөнхий сайд шууд  17 яамыг ес болгоё гэх эрх мэдэлтэй байх боломжгүй гэж бодож байна. Өөрөөр хэлбэл гэрээний субьектүүдтэй урьдчилан тохирч, цааш хэлэлцэхээс өөр гарцгүй. Тэгэхгүй бол эрх зүйн үндэс нь үүсэхгүй.

Хэрэв АН дангаараа ялсан болвол тэр эрх мэдлийнхээ дагуу бүтэц бүрэлдэхүүн хэнийг сонгон явахаа шийдэх боломжтой. Энэ эвслийн засгийн газар учраас цаашдаа дахин байгуулья гэвэл эвслийн ЗГ-аар л байгуулагдана. Иргэдтэй уулзаж байхад өршөөлийн хуулийг түргэвчлэхийг хүсэж байсан.

Харамсалтай энэ хуулийг оруулах гэж байх үед “эдийн засгийн өршөөл” гэсэн хууль давхар орж ирсэн. Иргэдэд наалдсан бодлого явуулаач ээ гэсэн шаардлагаа би дахин тавих болно. Тэгж байж намрын чуулганыг иргэдэд наалдсан асуудлыг ярина” гэлээ

Иргэдэд наалдсан бодлого явуулаач ээ гэсэн шаардлагаа би дахин тавих болно

Намрын чуулган албан ёсоор 10 сарын 3-нд эхэлнэ. Хэсэг гишүүдийн зүгээс энэ удаагийн  чуулганаар “Өршөөлийн тухай хууль”, “Галт зэвсгийн тухай хууль”, “Ашигт малтмалын хууль” зэргийг батлах ёстой гэсэн байр суурьтай байна.

                     -Дэлгэрэнгүйг бичлэгнээс үзнэ үү