Засгийн газар хуралдаж байна
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
2014.08.14

Засгийн газар хуралдаж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан болж, зарим асуудлыг хэлэлцэж байна.

Тухайлбал,  сумын Засаг даргын Тамгын  газрын чиг, үүрэг, орон тооны хязгаарыг тогтоох, УИХ-ын гишүүн С.Ганбаатарын санаачлан боловсруулсан Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдэд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай хэлэлцэх аж.

Мөн  УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийн санаачлан боловсруулсан Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай ярилцах юм байна.

Хуралдааны хэлэлцэх асуудлын жагсаалтад “Агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний хэрэгжилтийн тухай” ҮАБЗ-ийн зөвлөмжийн төсөл багтжээ.