НИТХ-ын дарга Д.Баттулга
2014.10.06

Д.Баттулга: Бүх эрсдлийг нь тооцсон гэрээ байгуулж байна

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын явцын талаар НИТХ-ын дарга Д.Баттулгатай ярилцлаа.

-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил хэрэгжээд жил гаруй хугацаа өнгөрлөө. Эхний ээлжинд 21 байршлыг баталсан бол өнгөрсөн НИТХ-ын хуралдаанаар нэмж гурван байршлыг баталсан байгаа. Ажлын явцын талаар мэдээллийг  хүргэнэ үү ?

Өнгөрсөн оны нэгдүгээр сарын 30-нд Гэр хорооллын дахин төлөвлөлтийн журмыг НИТХ баталж байсан. Хоёр сараас ажилдаа ороод 4 сард анхны сонгон шалгаруулалтаа хийгээд 12 компани шалгарч батламжаа авсан.

Түүнээс хойш дахин төлөвлөлт гэдэг утгаар нь авч үзвэл бага хугацаа. Жил дөрвөн сарын хугацаанд 24 байршилд 30 гаруй компани үйл ажиллагаагаа явуулах эрхээ аваад ажиллаж байгаа. Өнгөрсөн оны тавдугаар сард хийгдэж байсан анхны компаниуд бол дэд бүтцийн асуудлаа шийдчихлээ. Зарим компани нь ирэх долоо хоногт анхны барилгаа ашиглалтанд оруулахаар төлөвлөж байна.

-Ер нь энэ ондоо багтаад  хичнээн өрх шинэ байрныхаа түлхүүрийг авна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна ?

Анх төлөвлөхөд 4000 гаруй өрхийг төлөвлөсөн. Дахин төлөвлөлтөд өнөөдрийн байдлаар 700 гаруй өрхийг чөлөөлчихсөн байгаа. Тэдний 500 гаруй хүмүүс түрээсийн байранд амьдарч төсөвжүүлэх компаниас төлбөрийг нь дааж байна. Янз бүрийн шалтгааны улмаас одоо 1000 гаруй өрхийг оруулна.

-Анх уг төсөл хэрэгжиж эхлэх үед иргэд эргэлзэж тээнэгэлзэн үл итгэж байсан. Харин сүүлийн гурван байршлыг иргэдийн оролцоотойгоор баталсан. Энэ төсөлд хамрагдаж байгаа барилгын компаниуд тодорхой эрсдэлд ороод үйл ажиллагаа нь зогссон тохиолдолд хариуцлагыг нь хэн хүлээх вэ ?

Анхны байршлуудыг хот өөрөө зарлаж товлож байсан. Сүүлд маш олон газар манайд дахин төлөвлөлт хэрэгжүүлье гэдэг хүсэлтийг манай агентлагт явуулсан. Бид тэндээс хамгийн түрүүнд дэд бүтцийн асуудлыг нь шийдэх боломжтой байршлыг сонгосон. Дэд бүтцийг нь шийдчихэж байгаа учраас төсөл амжилттай хэрэгжих үндэстэй. Мөн компаниуд өөрсдийн хөрөнгөөр эхлээд одоо гадаадын хөрөнгө оруулалт ихээр авч байна. Бид гурван талт гэрээ байгуулж байгаа. Өмчлөгч, төсөв хэрэгжүүлэгч компани хоорондоо хоёр талт гэрээ байгуулсны дараагаар хот гэрээ байгуулж байна. Бүх эрсдлийг нь тооцсон гэрээ хийж байна.

                       -Үргэлжлэлийг бичлэгнээс үзнэ үү -